Хэл сонгоно уу.

Close

Шинэхэн гүзээлзгэнэ ба муудсан гүзээлзгэнэ

2,562 үзэлт

Ширээн дээр гүзээлзгэнэтэй сагс байлаа. Ихэнх нь шинэхэн боловч 15 орчим хувь нь муудсан байлаа. Хүүхдүүдийг хоёр баг болгон хувааж, нэг багийнханд шинэхэн гүзээлзгэнийг нь шилж авахыг, нөгөө багт муудсан гүзээлзгэнэ олж авахыг даалгажээ. Дараа нь хүүхдүүдээс муудсан гүзээлзгэнэ хэр их байгаа талаар асуусан байна. Сонирхолтой нь шинэхэн гүзээлзгэнэ сонгосон хүмүүс нэлээд үнэн зөв тооцоо гаргав гэнэ. Харин муудсан гүзээлзгэнэ дээр анхаарлаа хандуулсан хүмүүс шинэ гүзээлзгэнэ гэхээсээ муудсан гүзээлзгэнэ нь илүү байсан гэж хэлжээ. Тэд шинэхэн гүзээлзгэнийг ч муудсан гэж андуурсан хэрэг. Уг туршилтыг томчууд дээр давтан хийхэд мөн л ижил үр дүн гарсан байна.

Австрийн сэтгэл судлаач Елизабет Лукасын явуулсан энэхүү туршилт нь сөрөг сэтгэгдлийн нөлөө аж. Энэ нь аливаа юмны сөрөг тал дээр анхаарал төвлөрөх нь эерэг зүйлийг ч сөрөг талаас нь ойлгох энүүхэнд байдаг сэтгэлзүйн үзэгдэл юм. Нэг ёсондоо хүн юунд анхаарал нь төвлөрч байгаагаас хамааран харж буй зүйл нь өөрчлөгддөг гэсэн үг юм.

Бидний хувьд ч хүн бүрд өөрийн гэсэн гүзээлзгэнэтэй сагс бий. Та бүхэн яг одоо алийг нь барьж байна вэ? Хэрэв муудсан мэт санагдаж байвал өөр өнцгөөс дахин хараарай. Угаасаа бүгд шинэхэн байсан байж ч магадгүй.