
Аливаа хамт олон болон байгууллагын гишүүдийг удирдан залдаг байр сууринд байгаа хүнийг лидер (leader-удирдагч) гэж нэрлэдэг. Лидер гэдэг үг нь анх “Тэвчих, зовох, тэсвэрлэх” гэсэн утгатай герман үгнээс үүссэн гэнэ. Энэ нь үгийн утга шигээ лидерийн үүрэг гүйцэтгэх амаргүй болохыг агуулсан гэж тайлбарлаж болох юм.
Лидерийн зааврыг дагаж, хамт олноо сайтар удирдан залахад нь идэвхтэйгээр тусалж дэмждэг, өөрийн санаачлагаар хамт олныхоо чиг хандлаганд тохируулан голчлох үүрэг гүйцэтгэдэг хүнийг фолловер (follower-дагалдагч) гэж нэрлэдэг. Фолловер гэдэг үг ч мөн ялгаагүй герман үгнээс үүссэн бөгөөд “Туслах, дэмжих, хувь оруулах” гэсэн утгатай юм байна. Нэг ёсондоо лидерийн зовлонг хуваалцаж, араас нь тусалж дэмждэг хүнийг фолловер гэдэг.
Олон сайн фолловертэй байх тусам хамт олон улам идэвхтэй ажиллаж, нүдэнд илт харагдахуйц үр дүнг гаргаж чаддаг. Лидерийнхээ зорилго чигийг болон хийх ёстой ажил үүргээ зөв таамаглаад ягштал биелүүлдэг, байх ёстой чадваруудыг өөртөө бий болгосон олон үнэнч фолловертэй байгууллага л салхины аясыг дагуулж тавьсан дарвуулт завьтай адил зорилгоо чиглэн зөв тийш хурдалдаг.
Мелхизедекийн цэрэг болж дуудагдсан бид бол тэнгэрийн цэргүүдийг удирдан (lead) залж байгаа тэнгэр Эцэг Эхээ дагаад (follow) сайн мэдээний төлөө үнэнч зүтгэдэг сүнслэг фолловерууд билээ. Дэлхий нийтээрээ аврагдахыг хүлээн суугаа Бурханы хүслийг бүрэн дүүрэн ухаараад, хариуцуулсан үүргийг нь ивээлтэйгээр биелүүлж, тэнгэрийн орныг чиглэн эрч хүчтэйеэ урагшилж байгаа бид л энэ ертөнцөд хамгийн гоц сайн Лидертэй учирсан, амжилтын дээд цэгт хүрсэн фолловерууд биш гэж үү?