G витаминаа тогтмол уугаарай!

6,137 үзэлт

Ингэхэд G витамин гэж сонсож байсан уу? A, B, C, D аминдэмийн талаар бол сонссон байх л даа. Харин G витамин гэхээр ямар байна? Шинэ содон байж магадгүй! Витамин ер нь хүний биеийг зохицуулж, дархлааны системийг сайжруулж, эрч хүч өгдөг чухал тэжээллэг бодис. Үүн шиг G витамин нь сэтгэлийн дархлааг сайжруулдаг. “G” гэдэг нь “gratitude” буюу талархал гэсэн үг. Талархдаг сэтгэл бодол оюуныг гэрэлтүүлж, эерэг бодол төрүүлж, бусадтай харилцах холбоог гүнзгийрүүлнэ.

Энэ сард гэр бүлийнхэнтэйгээ өдөр тутамдаа G витамин уугаарай. Өдөр бүр илүү эрч хүчтэй, илүү баяр хөөртэй байх болно. Хамгийн гол нь хүссэн хэмжээгээрээ уусан ч гаж нөлөөгүй гээд бод доо!

Зөвлөмж
Жижиг зүйлд ч гэсэн таларх
Хэцүү, тав тухгүй нөхцөлд ч талархах шалтгаан хайж ол
Юмыг үл тоомсорлодог зуршлаасаа сал
Унтахаасаа өмнө талархлаа хуваалц
Гэр бүлийнхнээсээ талархах зүйл ол
Танд тусалдаг хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийл
Талархлын тэмдэглэл хөтөлж, өөр хоорондоо хуваалц