Аавынх нь нөмөргөсөн хөнжил

6,120 үзэлт

Тайланд бол жилийн дундаж температур нь 28℃ хэм байдаг халуун уур амьсгалтай улс. Харин 2019 оны арван хоёрдугаар сард Хятадаас ирсэн хүчтэй агаарын өндөр даралтын улмаас хэд хоногийн турш Тайландын нийт нутгаар температур буурчээ. Нутгийн зарим хэсгээр хүчтэй салхины уршгаар 10 хэм ч хүрэхгүй хүйтрэв.

Тайландын зүүн хойд хэсэгт орших Бүенг Кан аймгийн нэгэн тосгонд хоёр охинтойгоо амьдардаг 38 настай нэгэн аавын гэрийг гэнэт хүйтэн цаг агаар нөмрөх нь тэр. Тэднийх байшингаа барьж арай дуусаагүй байсан тул хаалга цонхгүй, хүйтэн салхи нэвт шувт үлээж байлаа. Аав нь хамаг хөнжлөө хоёр охиндоо нөмөргөөд, өөрөө нарийхан гудсан дээр хажуулдана. Тэрээр дулаан хувцас хунаргүй тул шорттой байлаа. Найман настай бага охин нь шөнө дунд сэрээд, даарсандаа бөгтийж атирсан аавыгаа хараад дээрээс нь нэг хөнжлөө нөмөргөв.

Гэвч маргааш өглөө нь аав нь сэрсэнгүй. Эрүүл саруул байсан тэр аав биеийн дулаанаа алдсанаас болж нас барсан байлаа. Охидынхоо дээрээс хучсан тэр хөнжил бол зүгээр нэг хөнжил биш, эцэг хүний хувьд өгч чадсан хамгийн агуу хайр байсан биз ээ.