“Тогтмол цагт хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь таны эрүүл мэндэд тустай.”
“Хичээл сургууль дээр ч бай, ажил алба дээр ч бай үүргээ сайн биелүүлэхийн тулд хичээнгүй бай.”
Хүн бүр дээрх зарчмыг сайн мэддэг ч амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг тийм ч хялбар биш. Японы менежментийн зөвлөх Ганда Масанори хэлэхдээ “Амжилтанд хүрэх ноу-хау тодорхой боловч амьдрал дээр үүнийг хэрэгжүүлдэг хүмүүс ердөө нэг хувьтай л байдаг” гэсэн байдаг. Энэ нь амжилтанд хүрэх тодорхой нууц байдаг ч аливааг бодитоор хэрэгжүүлсэн хүн л амжилтанд хүрнэ гэсэн үг.
“Үйлс (Acts)” ном нь яг л нэр шигээ сайн мэдээг Иудейн нутгаас харь үндэстнүүд хүртэл тунхагласан элч нарын үйлсийг бичиж тэмдэглэсэн ном юм. Хэрэв элч нар Есүсийн сургаалыг зөвхөн мэддэг, харин бусдад тунхагладаггүй байсан бол тунхаглалын үй олон тэмдэглэл үлдэхгүй байсан биз ээ.
Сайн мэдээ тунхаглах нь зөвхөн Бурханы хүүхдүүдэд өгөгдсөн үүрэг юм. Хэрэв та үүнийг зөвхөн мэддэг бол одооноос хэрэгжүүлэх ээлж тань болж. “Мэдэх”, “Хэрэгжүүлэх” хоёр нь тэс өөр ойлголт юм шүү. Биднийг хэрэгжүүлэх үед л Ариун Сүнсний хүч жинхэнэ үнэ цэнээ харуулна.
Тэнгэр Иерусалимын яруу алдрыг дэлхийн үндэстнүүдэд тунхаглана гэсэн зөгнөлийг бодитоор хэрэгжүүлээд, од мэт туяарах яруу алдрын ул мөр үеийн үед үлдээх “Шинэ Үйлс” номын гол баатрууд бол сайн мэдээний үүрэг гүйцэтгэж буй та нар юм шүү.