​Амь нь зогсоогүй хүү

6,882 үзэлт

2018 оны 9 сард Хятадын Жянсү мужийн Чанжөү хотын эмнэлэгт 8 настай хөвүүн хүргэгдэж ирлээ. Тэрээр зүрхний миокардит болсон байлаа. Энэ нь зүрхний эргэн тойрон дахь булчингууд гэнэтийн үрэвслийн улмаас зүрх зогсдог яаралтай арга хэмжээ шаардлагатай, тун ноцтой өвчин юм. Эмч нар түүнд яаралтайгаар хиймэл амьсгал, зүрхний сэхээн амьдруулалт (CPR) хийв. Гэвч хөвгүүний зүрх цохилохгүй хэвээр л байлаа.

Ийм хойшлуулшгүй нөхцөлд Экстракорпораль мембраны хүчилтөрөгчөөр хангах (ECMO)1 эмчилгээ л тэр хүүхдийг аврах ганц арга байв. Харамсалтай нь эмнэлэгт уг төхөөрөмж байгаагүй тул том эмнэлгээс авчруулах хэрэг гарах нь тэр. Уг төхөөрөмжийг иж бүрдлээр нь тээвэрлэж, ажиллагаанд оруулах хүртэл 5 цаг зарцуулав. Тэгтэл үхлийн ирмэг дээр байсан өнөөх хүүхэд тэгж тэгж эцэст нь дахин амьсгалж чадсан юм даа.

1. Зүрх, уушигны үйл ажиллагааг сэргээх хүртэл гол судсанд нь гуурс тавьж цусыг хүчилтөрөгчөөр хангадаг амь нас дэмжих аппарат хэрэгсэл.

Ингэхэд бараг үхээд байсан тэр хөвүүн уг төхөөрөмжийг эмнэлэг рүү авчрах хүртэл хэрхэн амьд байж чадсан юм бол оо? Үүний учир нь 30 орчим эмч, сувилагч чилийсэн 5 цагийн турш хүүд ээлжээр CPR хийж байсантай холбоотой юм. Цээжин тус газар нь минутанд бараг 100 удаа дарах ёстой гэхээр эмнэлгийн ажилтнууд хүүгийн цээжин дээр нийтдээ 30000 гаруй удаа дарсан байх нь.

Ерөнхийдөө бол CPR хийж эхэлснээс хойш ECMO эмчилгээг 60 минутын дотор хийхэд л үр дүнтэй байдаг нь тогтоогдсон аж. Гэвч эмнэлгийн албан хаагчдын чинхүү сэтгэл, зүтгэл үхэл сэхлийн зааг дээр байсан хөвүүнийг амьд гарах магадлалтай алтан цагаас нь хавьгүй удаан амьдруулж чаджээ.