​Жинхэнэ ачлах ёс

5,825 үзэлт

Нүгэлтэнд дуртай хүн гэж энэ хорвоод байхгүй байх. Хэрэв хэн нэг хүн Бурхан болон хүн төрөлхтний эсрэг жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн бол бүх хүн түүнийг “Үхвэл таарсан амьтан” гэж чичлэн, ар гэрийнхэн нь хүртэл түүнээс дөлнө.

Гэвч эх хүний хувьд бол өөр. Бүх хүн түүнээс нүүр буруулсан ч эх хүн үргэлж хүүхдийнхээ талд байна! Заримдаа үр хүүхдээ зөв хүн болоосой гэж зэмлэн, алганы амт үзүүлж мэднэ л дээ. Тэглээ гээд хүүхдээ хэзээ ч хөсөр орхихгүй. Хүүхэд нь гэмт хэрэгтэн болсон ч “Би хүүдээ хайртай хэвээрээ” гэж хэлж чадах, эцсээ хүртэл үр хүүхдэдээ итгэж чадах цорын ганц хүн бол эх хүн юм.

Тэнгэр Эх маань яг ийм л хайраар энэ дэлхийд ирсэн юм. Бидний тэнгэрт үйлдсэн нүгэл хичнээн ноцтой болоод үхэхээс өөр аргаар уучлагдашгүй нүгэл гэх вэ! Урвагч тэрслүү биднийг аврахын тулд Эх маань тэнгэрийн сэнтийгээ ардаа орхиж, нүгэлтнүүдийн Эхийн хувиар хахир хатуу амьдралын замыг сонгож дээ.

Бидний хувьд Эхийнхээ нуруун дээрх зовлонгийн ачаанаас бага ч болов хөнгөлж, Эхийгээ ачлан дээдлэх цорын ганц арга бол “гэмшил” юм. Бид нүгэлтний хувиар тэнгэрийн эх нутагтаа буцах боломжгүй тул тэнгэр Эх маань биднийг бүрэн гэмшилд хүрээсэй гэж хүсэн хүлээж суугаа. Тиймээс бүгдээрээ гэмшилд зохистой үр жимсээр Эхийгээ баярлуулцгаая.

“Гэмшил” бол Бурханыг дээдийн дээдээр ачлах ёс билээ.