Бид аз жаргалтай хүмүүс

Мексик, Пуэбла / Ким Хе Ин

371 Үзсэн тоо

Библийн энэ ишлэлийг унших тусам би аз жаргалтай болдог.

“Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.” Дэд.Хуу 33:29

​Бурханы авралыг хүртэж, Бурхан надад туслах бамбай минь болсон юм чинь би үнэхээрийн ерөөлтэй, аз жаргалтай хүн. Итгэлийн аян замд ядарч, туйлдах үе бий л дээ. Гэвч тэнгэр Эцэг Эх маань үргэлж дэргэд байж тусалдгийг бодоод, бид хүчтэй байх ёстой. Дэлхийн хамгийн жаргалтай хүн, бас сайн мэдээний цэрэг болж дуудагдсаныхаа хувьд би хаанчлалын сайн мэдээг зоригтойгоор тунхаглана аа.