Ачаа

6,604 үзэлт

Нэгэн хүн ачаагаа үүрч яваад Бурханд гомдоллож гэнэ.

“Бурхан минь та бусдад жижиг хөнгөн ачаа үүрүүлчихээд надад яагаад ийм том, ийм хүнд ачаа өгч байгаа юм бэ?”

Бурхан түүнийг хаа нэгтээ аваачив. Тэнд ачаанууд янз янзаараа овоолоостой байв гэнэ.

“Чиний ачаа хэрэв хүнд байвал, өөр ачаагаар сольж өгье. Эднээс хүссэнээ ав” гэжээ.

Өнөөх хүн баярласандаа яах учраа олохгүй байв. Тэрээр авсаархан жижиг бас хөнгөхөн ачаа хайсан ч, хүссэн ачаагаа олох хэцүү байлаа.

Нэлээн удсаны эцэст өнөөх хүн үүрэхийг хүссэн нэг ачаа олж, “Би үүнийг л үүрч дөнгөх байх” гэжээ.

Өнөөх эр их л додигор байна гэнэ. Тэгтэл Бурхан түүнийг харснаа “Анхааралтай сайн хараарай. Наадах чинь чиний анхнаасаа л үүрч байсан ачаа чинь шүү” гэжээ.