Үйлдсэнийх нь дагуу

5,700 үзэлт

Энэ хорвоод юу ч хийхгүй, цагаа өнгөрүүлдэг хүн нэгээхэн ч үгүй. Хүн болж төрсөн цагаасаа насан эцэслэх хүртлээ л ажиллана. Ямар ч ажил хийгээгүй мэт харагдах хүмүүс ч идэх, унтах, бодох сэтгэх гээд ажил мундахгүй.

Хүн бүр л дор бүрнээ их бага хэмжээгээр ажиллаж байхад, хэний ч хийж чадахгүй том ажилд хүч сорих хүмүүс ч бий. Ганц ажлаа л өдөржин хийж байгаад нэг насаа элээвэл оногдсон цаг хугацаа дэндүү хайран гэдгийг тэд бүр багаасаа л ухаарсан байдаг юм.

Тийм хүмүүс амьдралдаа тодорхой зорилготой байдаг аж. Тиймдээ ч тэд нэг өдрийг ч хий дэмий өнгөрөөдөггүй. Өдөр тутмын ажил, зайлшгүй хийх ёстой ажил, хийвэл тустай ажил, хийхгүй байсан ч болох ажил, хийвэл уршиг дагуулах ажил гэх мэтээр ажлаа нэг бүрчлэн ангилж, хором бүрийг утга учиртай өнгөрүүлэх гэж тэд хичээнэ. Яах ч аргагүй нөхцөл байдал тулгарч, хүндхэн үеийг туулахдаа ч амьдралынхаа зорилгын төлөө үнэ цэнэтэй юм бодож, үнэ цэнэтэй ажил ганцыг ч болов хийх гэнэ.

“Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.” Илч 22:12

Тэнгэрийн хаанчлалыг хүсэл зорилгоо болгосон та өнөөдөр ямархан ажил хийсэн бэ?