Шинэ оноо ерөөлийн үгээр эхэл!

16,458 үзэлт

Шинэ он гарахаар хүмүүс нэг нэгэндээ ихэвчлэн ерөөлийн үг хэлдэг. Солонгост үүнийг догдам гэж нэрлэдэг. Энэ нь бусдын аз жаргал, сайн сайхны төлөөх хүслээ илэрхийлдэг үг. Эрт дээр үеэс солонгосчууд үг хүч чадалтай, ярьж буй үг биелдэг гэж итгэж ирсэн юм. Энэ итгэлээс догдам хуваалцах уламжлал үүссэн. Догдам нь ерөөх зорилготой учраас дадал зуршлаар биш чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Жинхэнэ халуун дулаан үг урам өгөх хүч нь улам бүр нэмэгддэг.

Энэ сард гэрийнхэндээ ерөөлийн үг харамгүй хэлээрэй. Чин сэтгэлийн догдамд хэлж байгаа хүн ч, сонсож байгаа хүн ч сайн сайхнаар ерөөгдөнө.

Зөвлөмж
Догдамыг дараах үгээр дамжуулаарай.
Талархал илэрхийлэх үг
Эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөх үг
Сэтгэлээсээ хэлэх урам дэмийн үг
Эерэг энергитэй найдвар дүүрэн үг
Зааж сургах, засаж залах биш, урмын үг

* Гараар эсвэл каллиграфаар догдамаа бичээрэй.