Гэрийнхнээсээ харамлах ёсгүй үгс

11,119 үзэлт

“Баярлалаа” гэдэг үг сонсох хүнээ инээмсэглүүлдэг. Харин “Танд туслах уу?” гэх үг сонсох хүнийхээ санааг амраадаг.

“Сайн байна!” гэдэг үг сонсох хүнд далавч ургуулдаг. “Өглөөний мэнд” гэдэг үг сонсох хүнээ өдрийг эрч хүчтэй эхлэхэд хүргэдэг.

“Хоолоо идсэн үү?” гэдэг үг сонсох хүнийг гэсэн хайр халамжийг харуулна. “Сайн хийжээ” гэдэг үг сонсох хүнд урам өгдөг.

“Чиний ачаар” гэдэг үг бүгдийг нэгдмэл болгодог. “Сайхан зүүд зүүдлээрэй!” гэдэг үг сонсох хүнийг тайван унтаж амрахад хүргэдэг.

“Чиний буруу биш ээ” гэдэг үг сонсох хүний уйтгар гунигийг хөнгөлдөг. “Шаргуу ажилласанд баярлалаа” гэдэг үг сонсох хүний хөдөлмөр зүтгэлийг таньснаа харуулдаг.

“Уучлаарай” гэдэг үг сонсох хүний уурыг гаргадаг. “Чамд л найдаж байна” гэдэг үг сонсох хүнийг илүү уйгагүй ажиллахад хүргэдэг.

“Битгий санаа зов доо. Аяндаа гайгүй болно” гэдэг үг сонсох хүний сэтгэлийн дарамтыг үүрэлцдэг. “Чи хамгийн мундаг нь” гэдэг үг сонсох хүний өөртөө итгэх итгэлийг өсгөдөг.

“Би чиний төлөө залбирна аа” гэдэг үг сонсох хүнээ ганцаараа биш гэдгийг нь мэдүүлдэг. “Чи надтай хамт байгаа болохоор надад сайхан байна” гэдэг үг сонсох хүнийг өөрийгөө үнэ цэнэтэй гэж мэдрэхэд хүргэдэг.

“Чиний санаа бодол юу байна?” гэдэг үг сонсох хүнээ оршин байгаагийн үнэ цэнийг нь таниулдаг. “Яахав дээ. Ийм юм хэнд ч тохиож болно шүү дээ” гэдэг үг зөвлөгөөнөөс хавьгүй үр дүнтэй байдаг.

“Би чамаар бахархаж байна” гэдэг үг сонсох хүнээ босгон байгуулдаг. “Хайртай шүү” гэдэг үг сонсох хүнээ хэзээ ч, хаана ч байсан баяртай байхад хүргэдэг.