Хэцүүг нь түрүүлж хийгээд ард нь баяр хөөр эдэлнэ

11,060 үзэлт

先憂後樂.

Энэ нь Хятадын Хойд Сүн улсын Фан Жүн Янь хэмээх төрийн их хүний “Юэ Ян Лөү Жи” зохиолд гардаг үг юм. Энэ нь “Зөв сэтгэлтэй хүн хэцүүг нь бусдаас түрүүлж хийж зовчихоод, дараа нь баяр хөөр эдэлнэ” гэсэн санааг хэлжээ. Улс орны их үйл хэргийг даан ажиллаж буй хүмүүсийн сэтгэлийн хандлага ямар байх ёстойг онцлохдоо ихэвчлэн энэ үгийг хэрэглэдэг.

Библид ч “Хэцүүг нь түрүүлж хийгээд ард нь баяр хөөр эдэлнэ” гэдгийн жишээг үзүүлсэн нэг хүн бий. Тэр хүн бол Паул элч. Тэрээр сайн мэдээ тунхаглах явцдаа олон аюултай нүүр тулгарч, туйлын ихээр зовсон ч үргэлж чуулгануудын төлөө түрүүлж зовних дарамтанд байсан юм (2Кор 11:23-28).

Бурханы хаанчлалын төлөө бүхнээ зориулан зүтгэх сайн мэдээний үйлчлэгчид Бурханы ажилд хэн хүнээс илүү түрүүлж зовнин, дараа нь баяр хөөр эдэлдэг. Хожим хүртэх баяр баясгалан хичнээн агуу болохыг тэд мэддэг учраас тэр аж.

“Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.” Иох 16:22

Сайн мэдээний том үйлчлэгчид ээ! Хэцүүг нь түрүүлж хийгээд ард нь баяр хөөр эдэлье.

Хэн ч булаахгүй мөнхийн баяр баясгалангийн төлөө!