Өнгөрсөн онд та бүхэн хичээл зүтгэл их гаргалаа.
Дэлхий дахины 175 оронтой хамт байдаг Бурханы сүм
үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиосон 2024 оныг
хөгжлийнхөө шинэ үсрэлтийн гүүр болгож,
харин 2025 ондоо үндэс сууриа улам бүр бэхжүүлж,
ертөнцийн урсгалд гуйвалгүй, 8 тэрбум хүнд Бурханы хайр түгээж ирлээ.
Хайр энэрлээр халуун ам бүлээ өлгийдөн тэвэрч,
энх тайван, тогтвортой байдлыг нь сахин хамгаалдаг
Эхийн сэтгэлээр бид нийгмийн бүхий л салбарт санаа тавьж,
хэн нь ч ганцаарддаггүй, хэн ч гадуурхагддаггүй нийгэм
бий болгохын төлөө бүхнээ дайчлан хүчин зүтгэлээ.
Нэгэнтээ Бурханы сүмийн итгэгч нэг бүрийн тарьсан
найдварын үр дэлхий дахинаа аз жаргалын нахиа,
хайрын цэцэгс болон дэлгэрчээ.
Цаашдаа ч Бурханы сүм анхны сэтгэлээ гээлгүй, дэлхий дахинтай
хөл зэрэгцэн алхаж, хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг нээх болно.
Шинэ ондоо амьдралд тань аз жаргал хүсэн ерөөе.
Шинэ оны мэнд хүргэе!