Буцах

Аргентины Буэнос-Айресын их сургуулийн ASEZ-ын гишүүд “Crime Free Street” аяныг зохион байгууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх утга агуулгатай ханын зураг зурж, гудамжны өнгө үзэмжийг сэргээв

Аргентин
April 17, 2024 1,993 үзэлт
SNS Button

4-р сарын 17-нд Аргентины Буэнос-Айресын их сургуулийн ASEZ (Бурханы сүмийн оюутан сайн дурынхны баг)-ын гишүүд “Crime Free Street” аяны хүрээнд Алмагро орчмын Принглес явган хүний гүүрэн гарцыг шинээр тохижуулав. “Crime Free Street” үйл ажиллагаа нь гудамж талбайг цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй болгосноороо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орчныг сайжруулах зорилготой үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагаанд ASEZ-ын гишүүд болон иргэд нийлсэн 40 орчим хүн оролцож, гүүрэн гарцны графиттиг арилган, оронд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх утга агуулгатай ханын зураг зурж, орчны өнгө үзэмжийг сэргээсэн байна. Түүнчлэн энэхүү аян нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

Copyright © WORLD MISSION SOCIETY CHURCH OF GOD.
All rights reserved.