Бүх баяр хөөр, аз жаргал Эхийн дотор

Солонгос, Дэгү / И Шил Гон

6,730 үзэлт

Нэг өдөр хүү маань ирээдүйн эхнэрээ танилцуулахаар гэртээ дагуулж ирлээ. Тэр бүсгүй нь сүмд явдгийг сонсоод бидэнд их таалагдаж билээ. Эхнэр бид хоёр ч гэсэн христчин улсууд л даа. Тийм болохоор хүүгээ эхнэртэйгээ эв түнжинтэй байж, итгэл үнэмшилтэй, зөв амьдраасай гэж л хүснэ шүү дээ. Надад хүсэх өөр юу байхав.

Хүүгээ хуримаа хийсний дараахан бид бэрийнхээ явдаг сүмийг Бурханы сүм болохыг мэдэж авсан юм. Үүнд нь сэтгэл дундуур байснаа нуух юун. Гэтэл бэр маань бидэнд их сайн хандана. Бид ачлалт бэрийнхээ хүсэлтээр Бурханы сүмээс зохиодог “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнг нь очиж үзэн, сүмийнхээ талаар ярихыг нь тээршээлгүй сонсдог байв.

Тэгтэл нэг өдөр хүү бэр хоёр маань ихэд шаналангуй харцаар харснаа эхнэр бид хоёртой цуг Бурханы сүмд явах хүсэлтэй байгаагаа хэллээ. Бидний санаа зовж байв. Эхнэр маань хар багаасаа Пресбитериан сүмийг жинхэнэ үнэн сүм гэж итгэж ирсэн хүн. Би ч гэсэн гучин жилийн өмнөөс Методист сүмийн үнэнч итгэгч болж, сүмдээ ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хүртэл хашсан нэгэн байв. Дээр нь бид Бурханы сүмийг үнэнээс гажсан сүм гэж олон ч удаа сонсож байсан юм л даа.

Хэрэв бэр маань байгаагүй бол бид хэзээ ч Бурханы сүмтэй хувь тавилангаа холбохооргүй улсууд байсан юм. Эхнэр бид хоёрт тийм сайн ханддаг бэрдээ үгүй гэж хэлэх хэцүү байв. Бид бэрдээ их хайртай л даа. Бүр яах учраа олохоо байв.

Нэлээн бодсоны эцэст би эхнэрээ ятгаж, хүү бэр хоёртоо нэг болзол тавив.

“Бид танай сүмд очоод судалж үзнэ ээ. Харин, хэрвээ бид танай сүмийг үнэн сүм гэж үзэхгүй бол сүмээс чинь гарна шүү” гэлээ.

Юу ч өөрчлөгдөхгүй гэж бодоод би тэдэнд маш хатуу хэлсэн. Тэгсэн хэр нь өөртөө ихэд итгэлтэйгээр Бурханы сүмд очсон тэр өдрөө бид үнэнийг хүлээн авсан гээд бод доо. Библид Эх Бурхан байдгийг хараад бид бүр цочирдсон. Библийг судлах тусам Эх Бурхан оршдог нь тодорхой байв.

Бурханы жинхэнэ хүүхдүүд болж төрснийхөө дараа эхнэр бид хоёр бие биенээ чанга тэврээд их уйлсан. Нулимсаа яагаад ч барьж дийлээгүй. Сүмд тийм удаан явсан юм байж Эх Бурханы талаар огт мэддэггүй байсан гэхээр ёстой хэлэх ч үг олдсонгүй. Хэдэн арван жилийн итгэл үнэмшил маань утгагүй болж, талаар өнгөрөх нь тэр. Одоо ч болов сүнсний Эхтэйгээ уулзсандаа нэг талаар талархана. Толгойд янз бүрийн л бодол эргэлдэж байв.

Эхнэр бид хоёр Библийн үнэнийг судалж, Бурханы зарлигуудыг сахин шинэ гэрээнд илүү итгэлтэй болсон. Тэгээд л тэнгэр Эцэг Эх оршдог Сионд итгэлээ өсгөх шийдвэр гаргасан даа.

Сионд зөвхөн тэнгэр Эцэг Эх төдийгүй ах дүүсэг энэрлээ хуваалцдаг тэнгэрийн ах эгч дүүс биднийг угтан авсан юм. Бид заримдаа хуучин хөрөнгөө хаяж чадалгүй, таагүй төрх үзүүлж байсан л даа. Харин тэр үед ч Сионы гэр бүлүүд маань бидэнд үргэлж халуун дотно ханддаг байлаа. Бурханы үгээр төлөв дарууд сурган, зааж чиглүүлэх ах эгч дүү нартай байсан болохоор итгэлийн амьдрал маань үнэхээр аз жаргалтай байлаа.

Сайхан үйл явдлууд ар араасаа болж байв. Бизнес маань бүтэлгүйтсэнээс хойш би нэлээд хугацаанд ажилгүй суусан юм. Гэтэл нэг танил дүү маань надад ажил санал болгодог байгаа. Залуудаа эзэмшсэн ур чадвар байсан ч шинэ ажилд орно гэдэг миний насан дээр амаргүй хэрэг шүү дээ. Харин хуванцар дахин боловсруулах үйлдвэр надаас тусламж хүссэн юм.

Ажилд орлоо гээд баярлах эрт байв. Миний шинэ ажлын байрны захирал, түүний эхнэр, хэлтсийн дарга нар бүгд протестант сүмдээ албан тушаал хүлээсэн хүмүүс байлаа. Захирлын өрөөнд томоо гэгчийн модон загалмай өлгөөтэй байна. Сүмийнх нь пастор хүртэл үйлдвэр дээр ирж, ажилчдыг цуглуулан мөргөл үйлдэнэ.

Яаж олдсон ажил билээ дээ, би удирдах албан тушаалтнуудаа бухимдуулах зүйл хийхийг хүсээгүй ч итгэлийн амьдралын хувьд бол асуудал өөр шүү дээ. Үнэнийг мэдэхгүй байх үеийнх шигээ үйлдэл гаргахыг, бас шүтээний өмнө өвдөг сөгдөхийг би хүсээгүй. Тэд намайг хамт явж мөргөл тэмдэглэе гэхэд нь “Би Бурханы сүмийн итгэгч”, “Амралтын өдөр сахидаг” гээд үнэнээ хэлж орхисон.

Миний итгэл өчүүхэн ч тэнгэр Эцэг Эх үнэнийг сахих гэсэн төрхийг маань хараад намайг бүх л хүнд хэцүүгээс гарахад тусалж байв. Энэ явдлаас хойш Бурхан намайг Амралтын өдрөө бүрэн дүүрэн сахидаг болгосон доо.

Бурхан надад ивээлээ соёрхсоор л байв. Миний хийдэг хуванцар дахин боловсруулалтын ажлыг чадварлаг мэргэжилтнүүд ч хийхээс халгадаг юм. Учир нь хуванцрын найрлага маш шатамхай байдаг тул юм л бол гал алдчих гээд байдаг юм. Хэдийгээр амаргүй ажил ч гэлээ би аюулгүй байдалдаа анхаарал хандуулж, бүх зүйлд талархах сэтгэлээр, баяртай сэтгэлээр ажиллахыг хичээсэн. Тэгтэл ажилд ороод ганцхан жилийн дотор техникийн мэргэжилтний хувьд хүлээж болох хамгийн дээд албан тушаалд би дэвшив. Ажлын хамт олондоо сайн мэдээ тараах зам нээж өгсөн Бурхандаа би хязгааргүй их талархсан даа.

Бүр илүү талархах зүйл бол Бурхан манай гэрийнхнийг нэг нэгээр нь авралын зам руу хөтөлсөн явдал байв. Ээж маань шинэ амийн ерөөл хүртэж, дээр нь бас охин хүргэн хоёр маань ч тэнгэрийн гэр бүл боллоо. Тэр дундаа охин маань бүр эхнэр бид хоёроос ч илүү итгэлээр өсөж байгаа. Одоо Сионд сайн мэдээний үйлчлэгчийн ажил хийн, тэнгэрийн шагнал хуримтлуулж байгаа.

Тэгээд бас эхнэр бэр хоёрыг маань Чэжү рүү нисэж очсон өдөр эхнэрийн маань Чэжүд амьдардаг охин дүү нь тэнгэр Эхийн энгэрт эргэн ирсэн юм. Тэр дүү маань үнэнийг хүлээж аваад нэг их удаагүй байхдаа Чэжүд зохиогдсон “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд нэг танил сургуулийн захирлаа, бас нэг УИХ-ын гишүүнийг урьж, тэдэнд Эхийн хайр дамжуулсан байна лээ.

Би гэрийнхнээ Бурханы талд зогсон, зөгнөлийн гол баатрууд болон өөрчлөгдөж байгааг хараад сэтгэл баяр хөөр, аз жаргалаар дүүрээд ирдэг юм. Энэ бүхэн тэнгэр Эцэг Эхийн бэлэг гэдгийг би сайн мэднэ ээ. Хэрэв би тэнгэр Эхтэйгээ уулзаагүй байсан бол үхлийн гинжинд хүлээстэй чигтээ шүүлтэнд орох байсан биз ээ.

Эх минь ээ, манай гэр бүлийнхнийг итгэлийн гэр бүл болгосонд Тандаа талархаж байна. Биднийг хайрласанд тань талархаж байна. Бүх баяр хөөр, аз жаргал Эх Таны минь дотор байдгийг үргэлж санан, итгэлийн замдаа би талархалтайгаар алхах болно оо.