Хааны өөр нэгэн ээж, асрагч эх

10,847 үзэлт

Солонгосын Чусон гүрний ханхүүг асрагч эх нь өсгөдөг байжээ. Хатан улс гүрнийхээ эхийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан тул зөвхөн өөрийн хүүхдээ өсгөхөд хамаг анхаарлаа хандуулах боломжгүйгээс гадна хүүхдээ хөхүүлэх, усанд оруулах, живх солих ажлыг ганцаараа хийж хүчирдэггүй байв.

Ханхүү үргэлж өөрийг нь асарч халамжлах асрагч эхээ ээж шигээ үзнэ. Ханхүүг хаан ширээнд өргөмжилсний дараа асрагч эхийнх нь зүтгэлийг үнэлж, том албан тушаалд томилдог байв. Тэр нь төрийн бодлого, захиргааны хэргийг гүйцэтгэдэг дээд албан тушаалын дараа орох өндөр албан тушаал байсан бөгөөд сүйх тэргэнд суудаг бас зарц барлагтай байжээ. Түүнчлэн асрагч эхэд үе үе хааны хишгийг хүртээнэ. Харц гаралтай асрагч эмэгтэйн хувьд энэ нь үнэхээр амьдралынх нь эргэлт, ураг удмынх нь нэр төрийн хэрэг байдаг байлаа.

Гэвч хүссэн бүхэн асрагч эх болж чадахгүй. Бие бялдар, хөхний сүү, эрүүл мэнд гээд нарийн шалгаруулалттай. Тэр дундаа зайлшгүй чухал шалгуур нь зан чанар. Сүнжу хааны тэмдэглэлд “Ханхүүгийн асрагчийн хувьд өршөөнгүй, эелдэг, нөмөр нөөлөг, даруу, ёс зүйтэй, үг дуу цөөтэй хүн байна. Ийм эмэгтэйг ханхүүгийн багшаар сонгохоо мартуузай” гэж бичсэн байдаг ажээ.

Ханхүүтэй хамгийн ойр байж, ээжийнх нь үүргийг гүйцэтгэдэг асрагч эмэгтэйн зан авир эхийн халуун дулаан сэтгэлийг агуулсан байх ёстой байв.