Тууштай байдал
본문 읽기
2:06
현재 언어는 음성 재생을 지원하지 않습니다.
Мексикийн Тарахумара омгийнхон гүйх чадвараараа алдартай. Тэд өөрсдийгөө “Рарамури” (гүйж байгаа хүмүүс) гэж нэрлэдэг. Тэдний хувьд нэг өдрийн дотор бүтэн марафон гүйх нь тийм ч хэцүү биш.

Тарахумара омгийнхон буга агнахдаа араас нь хөөдөг аж. Буга тэднээс хамаагүй хурдан давхиж болох ч тэднийг бодвол тэсвэргүй байдаг гэнэ. Буга хар хурдаараа харайж, нүдэнд нь харагдахаа больсон ч тарахумара нар огт санаа зоволгүй, мөрөөр нь мөшгиж, ялгадас шүүрлээр нь хөөгөөд олчихно. Улмаар хэд хоногийн дараа нь тэд бугыг удаан давхиснаасаа болж бахардаж унасан байхад нь барьдаг байна.
Шийдэмгий, тууштай байдлын хүч асар их.