Тэр ер нь хэн бэ?

Марк 4:35-41

9,744 үзэлт

Есүс нуурын эрэгт сууж байсан хүмүүст завин дээрээс Бурханы үг сургаж байлаа. Тэр оройноо Есүс тэдэнд “Цөмөөрөө нуур гатлан, нөгөө тал уруу явцгаая” гэлээ. Шавь нар завиа жолоодон, Есүсийг авч явсанд бусад завь ч дагалджээ.

Тэр үед их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. Шавь нар айсандаа завины хитэгт дэрэн дээр унтаж байсан Есүсийг сэрээв.

“Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?”

Есүс сэрээд салхийг зандарч, нуурт “Чимээгүй. Намд” гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.

“Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?”

Есүс шавь нараа ийн зэмлэхэд тэд айж, бие биентэйгээ ийн шивнэлдэв.

“Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?”

Салхи, давалгаа хүртэл үг дуугүй захирагддаг Есүсийн хэн гэдгийг шавь нар хараахан ухаараагүй байжээ. Тэд Есүстэй хамт байсан хэр нь Төгс Хүчит Нэгэнийг таньж чадаагүйдээ л салхи, давалгаа өөрсдийг нь шууд залгичих юм шиг санаж, айснаасаа болоод бөн бөн чичирч байв.

Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээн, эрхшээн захирдаг Нэгэн бол Бурхан. Та Төгс Хүчит Бурханыг өөртэйгөө хамт байгаа гэж бодвол гэнэтийн салхи, ширүүн давалгаатай нүүр тулгарлаа ч айх хэрэггүй. Итгэлтэй байцгаая! Амьдралын догшин салхи, ширүүн давалгааг ч намжаах хүч чадалтай Бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг юм шүү!