Зөвхөн залбирлаар л

Марк 9:14-29

11,025 үзэлт

Шавь нарь өөрсдийг нь тойрсон үй олон болон хуулийн багш нартай маргалдаж байлаа. Есүс үүнийг хараад учрыг нь асуухад хурсан олноос нэг нь гарч ирээд гомдоллов.

“Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ авчирч, зайлуулж өгөхийг шавь нараас чинь гуйсан боловч тэд чадсангүй.

Тиймээс Есүс хүүг Надад аваад ир гэлээ. Хүү татвалзаж, хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. Есүс бузар сүнсийг зандарч, тушаал өглөө.

“Хэлгүй дүлийн сүнс ээ, түүнээс хурдан гар, дахиж түүнд бүү ор!”

Тэр сүнс бархирч, түүнээс гарав. Хүү үхсэн мэт боллоо. Хүүг үхсэн гэж бүгд бувтнаж байх үеэр Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов.

“Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?”

Есүс шавь нарынхаа асуултанд ийн хариулав.

“Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна.”

Залбирал бол Төгс Хүчит Бурханы хүчийг дуудах суваг юм. Залбиралгүйгээр юу ч биелдэггүй тул Есүс үүрээр залбирах жишээ үзүүлсэн байдаг (Мар 1:35).

Хэрэв сайн мэдээн дотор таны хүссэн зүйл хараахан биеллээ олоогүй байгаа бол эхлээд бид бүх зүрх сэтгэлээрээ Бурханаас гуйсан эсэхээ бодож үзье. Шантралгүй залбирдаг хүмүүст боломжгүй зүйл гэж үгүй.