Талархлын үр дүн

8,063 үзэлт

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан Нельсон Мандела олон жил шоронд хоригдож байжээ. Тэрээр 46 настайгаасаа 73 хүртлээ нийт 27 жил хоригдсон байна. Өөрөөр хэлбэл амьдралынхаа 3-ны 1-ийг шоронд өнгөрүүлсэн хэрэг.

Манделаг суллагдсан өдөр олон орны сэтгүүлч шоронгийн гадна түүнийг хүлээж байв. Тэрээр дал хүрсэн хойноо ч царай нь гэрэлтэж, эрүүл саруул төрхтэй харагдаж байсан тул хүн бүр гайхсан гэдэг. Нэгэн сурвалжлагч түүнээс ийн асуужээ.

“Бусад хүн таван жил хоригдоод л эрүүл мэндээ алддаг, харин та 27 жилийг шоронд өнгөрүүлсэн атал эрүүл саруул байж чадсаны нууц юунд байв?”

Мандела инээмсэглээд ингэж хариулсан гэдэг.

“Би шоронгийн хүнд хөдөлмөр эрхлэхээр гарахдаа байгальд гарч байгаадаа баярлан цагийг жаргалтай өнгөрүүлдэг байлаа. Хөх тэнгэр ширтэж байгаадаа талархаж, зүлэг ногоо харж байгаадаа ч талархдаг байв. Бусад хоригдол уурлаж, бухимдаж байхад би уур хилэнгээ дарж, бусдыг уучлахад суралцдаг байлаа. Би цаг мөч бүрд талархаж амьдарсан. Хоол ундтай байгаадаа ч талархаж, албадан хөдөлмөр эрхэлж байгаадаа ч талархдаг байв. Тэгсэн чинь хорвоогийн хамаг аз жаргал намайг “тэврээд” авах шиг л болсон шүү.”

Амьдралынхаа ихэнх мөчийг шоронд хилсээр өнгөрүүлсэн ч гомдлын оронд талархлын арга сонгосон Мандела хожмоо Нобелийн энх тайвны шагнал хүртэж, Өмнөд Африкийн түүхэнд анхны өнгөт арьст ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.