
Аливаа амьтан өөрсдийн хүчийг гайхуулахаараа биеэ байдгаараа сунган том харагдуулах гэдэг. Хүн ч мөн ялгаагүй. Хүн айсан юм уу сэтгэл санаагаар унасан үедээ хамаг биеэ атирдаг ч итгэл дүүрэн үедээ бол толгой дээш өргөн мөр цэх алхдаг шүү дээ. Хөнгөний тамирчид ч гэсэн түрүүлж барианд орж ирэхээрээ бүгд л хоёр гараа дээш өргөж харагддаг нь үүнтэй холбоотой.
Үнэн хэрэгтээ дотоод мэдрэмж гадаад хандлагаар илрэх нь байдаг ч эсрэгээрээ хүний дотоод мэдрэмж гадаад хандлагын нөлөөнд өөрчлөгддөг аж. Туршилтанд хамрагдсан хүмүүс “Wonder women” шиг цээжээ тэвхийлгэн хоёр гараа бүсэлхий дээрээ тавиад нуруу цэх суух, эсвэл хоёр гараа толгойныхоо ард авах зэргээр зоригтой хандлага үзүүлэхэд тэдний өөртөө итгэх итгэлийн даавар 20%-иар нэмэгдэж, эсрэгээрээ стрессийн даавар нь 25%-иар буурсан нь туршилтаас харагджээ. Энэхүү өөрчлөлт ердөө хоёрхон минутын дотор ажиглагдсан аж.
Хэрэв та ярилцлага өгөхдөө эсвэл олны өмнө гарч илтгэл тавих үедээ айж сандраад байвал юу ч болоогүй, огт сандраагүй юм шиг зоригтой, өөртөө итгэлтэй хандлага үзүүлэх нь тайвшрах хамгийн энгийн арга болох юм. Хичээнгүйлэн бэлдсэн л бол таны ажлын үр дүн итгэлтэй байдлаас тань хамаарна гэхэд буруудахгүй болов уу.