Би хэнд ч, юунд ч найдалгүй ертөнцөд хэрэн тэнүүчилж явсан билээ. Тэгтэл нэг өдөр хуучин ажлын маань хүн надад Бурханы сүмийг танилцууллаа. Хүйтэн цэвдэг ертөнцтэй адилгүй, Бурханы сүм гэрэл гэгээтэй, сайхан уур амьсгалтай, бүх итгэгч нар нь гэрэлтэй царайтай харагдаж байлаа. Миний сүнсэнд амийн ус өгдөг Сүнс болон Сүйт бүсгүйг ухаараад, би “Эцэст нь нэг юм явах ёстой газраа оллоо” гэж бодоод баяртайгаар шинэ амийг хүлээн авлаа.
Хожим нь сургаал сонсох нь миний амьдралын нэг хэсэг боллоо. Сургаалаар дамжуулаад би сүнсний зүй тогтлын талаар ойлголттой болон, ухаарахын хэрээр гэрийнхэн маань л их санаанд орж байлаа. Би хүүхдүүддээ аав хүний хувиар олигтой ч хандаагүйдээ хүүхдүүдээсээ уучлал эрмээр санагдаж байлаа. Тэдэнтэйгээ тэнгэрийн ерөөлөө хуваалцмаар санагдав. Мөн хаанаас нь эхлэхээ хараахан сайн мэдэхгүй л байлаа. Гэр бүлийнхнээ аврагдаасай гэхээс Бурханд би нулимс дуслуулан залбирч, өрхийн тэргүүний хувьд хамаг сайн талаа тэдэндээ харуулахаар чармайлаа.
Яг тэр үед Бурхан үнэнийг тунхаглах илтгэлийн материалтай болгож, хүүхдүүддээ долоо хоногт нэг юм уу хоёр удаа сайн мэдээ тунхаглах боломжтой болов. Би тийм уран цэцэн ярьж чадахгүй ч хүүхдүүдтэйгээ хамт тэнгэрийн хаанчлал явахыг хүссэн сэтгэлээ дутуугүй шингээж байсан юм. Хүүхдүүд минь миний тэр чин сэтгэлийг мэдэрсэн байх л даа. Хэдэн сарын турш сэтгэлээ өөрчлөөгүй том охин хүргэн хоёр маань Бурханы үгэнд чих тавин, эцэст нь үнэнийг хүлээн авцгаалаа.
Өмнө нь том охин хүргэн хоёр маань амралт баяр ёслолын өдрүүдээр аялал зугаалга энэ тэрд явдаг байснаа үнэнийг хүлээн авсныхаа дараа болохоор “Бурханы тушаалыг сахих нь чухал” гэцгээн, амралтын газрын оронд Сион руу ирдэг боллоо. Ялангуяа ихэнх ажлынхан шигээ стрессээ алкохол хэрэглэж тайлдаг байсан хүргэн маань Бурханд ойр байх болсноор түүний амьдралын хэв маяг бүрмөсөн өөрчлөгдсөн дөө. Тэрээр хор хөнөөлтэй зуршлуудаа хаяж, Бурханы хүсэлд нийцүүлэн амьдрахын төлөө зүтгэнэ. Энэ бол Бурханы үзүүлсэн гайхамшиг юм. Шилжилтийн насан дээрээ яваа болоод ч тэр үү инээж хөхрөхөө больсон ууган зээ маань Бурханы сүмд явснаасаа хойш их жаргалтай, баяртай байх болов. Сүмд очих гэж автобусаар нэг цаг гаруй явдаг ч сурагч нарын чуулганд огт дургүйцэлгүй очиж цэвэрлэгээ гэх мэт Сионы сайн дурын ажилд ч оролцон тэнгэрт ерөөл хурааж байгаа зээ хүүгээрээ би бахархаж байлаа.
Эгчийнхээ гэр бүлийг өөр болсныг хараад бага охин маань ч бас бага багаар үнэнийг сонирхох болов. Тэрээр эгчийнх нь гэр бүлийг тэр чигээр нь сайн тал руу өөрчилсөн Бурханы сүмийн талаар мэдэхийг хүсэв. Тиймээс бага охин маань эгчээсээ үнэнийг мэдэж, итгэлийн амьдралаа эхлүүлсэн дээ. Тэрээр бас миний отгон хүү болох дүүдээ төдийгүй эхнэрт нь Бурханы сүмийн талаар бахархан тунхагласан юм. Эцэст нь дахиад хоёр сүнс Бурханы хүүхэд болон шинэ амь хүлээн авах нь тэр.
Хүүхдүүд маань тэнгэрийн гэр бүл болж, цэвэр буудай болон ургахыг хараад зүүдэлж байгаа юм шиг л санагдаад байгаа. Хүүхдүүд маань нэг нэгээрээ Сион руу ирсэн үйл явцыг санахаар одоо ч зүрх догдлох юм. Миний ганц хүсэл бол аав хүний хувиар хүүхдүүдээ зөв зам руу хөтлөх байсан л даа. Тэднийг маань зөв зам руу хөтлөхөд Бурхан надад тусална гэсэн итгэлээр Бурханд залбирч, авралын мэдээг тэдэндээ дамжуулсан. Нэгэн цагт нүгэлт хүслээ даган амьдарч байсан ч гэсэн Эцэг Эх маань намайг тэнгэрийн орны замаар хөтлөн, сайн мэдээний хэрэгсэл байх үүрэг хүлээхийг зөвшөөрчээ. Үүнийх нь ачаар би гэдэг хүн хүүхдүүддээ аав хүнийхээ үүргийг ч биелүүллээ шүү дээ. Тэнгэр Эцэг Эхдээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Тэнгэр Эхийг мэдэхгүй хүн эргэн тойронд маань одоо хэр нь зөндөө байгаа. Хэдийгээр би өтөл насан дээрээ байгаа ч гэлээ, олигтойхон яриа хөөрөөтэй биш ч гэлээ Бурханы хайр гэдэг бол би ганцаархнаа хүлээн авахад дэндүү уужуу, дэндүү гүн болохоор сайн самари хүн шиг хөршийнхөө үүргийг биелүүлэх үүднээс үнэнийг тунхаглах болно.