Аюулгүй байдлын мониторинг

Юүн Гуан Жун / Солонгос, Гунжү

5,982 үзэлт

Олон нийтийн үйлчилгээний чиглэлээр хичээлээ судалж дуусахын тулд би энэ оны эхээр нэг сайн дурын ажлын клубт орсон юм. Сайн дурын ажлын тал дээр надад нэлээн туршлага байсан ч тийм ч олон янзын чиглэлээр хийж байгаагүй тул тэс өөр сайн дурын ажил хийж үзэхийг хүслээ. Тэгтэл Аюулгүй байдлын мониторинг гэдэг сайн дурын өөр баг миний анхаарлыг татав.

Аюулгүй байдлын мониторинг нь орон нутгийн аюулгүй байдлын том, жижиг аливаа эрсдэлт хүчин зүйлст хяналт тавьж, төрийн байгууллагуудад мэдээлснээр аюул ослоос урьдчилан сэргийлж, оршин суугчдын аюулгүй байдалд тусалдаг сайн дурын байгууллага юм. Тэр клубт орсны дараах миний анхны үүрэг их сургуулийнхаа ойр орчмыг хянаж шалгах байлаа. Миний хувьд танил газар байсан болохоор оногдсон үүрэгтээ би хөнгөхөн сэтгэлээр орлоо. Ямар нэг аюул учруулах юм байхгүй дээ гэж бодож байсан чинь сайн нягтлаад шалгатал оршин бидний аюулгүй байдалд заналхийлж болох хэд хэдэн зүйлс тааралдах нь тэр. Үүрэг хүлээн авснаас хойш ердөө аравхан минутын дотор л явган хүний гарцын тэмдэг нурсан, явган хүний замын хавтан нь энд тэндээ байхгүй, эвдэрсэн дасгалын тоног төхөөрөмж, нүх хонхорхой ихтэй засмал зам, явган хүний гарц дээр машинаа байрлуулсан гээд өдий төдий эрсдэлтэй хүчин зүйлс анзаарагдав. Нарийн анхаарч үзэхгүй бол тэдгээрийг олж мэдэхэд амаргүй эрсдэлт хүчин зүйлүүд байлаа.

Гудамж талбайг шалгангаа би “Миний анзаарч олж хараагүй сүнслэг эрсдэлтэй хүчин зүйлс бас байж таараа даа” гэж бодов. “Өчүүхэн гэж үзсэн зүйлс”, “Ганц удаа зүгээр байх” гээд нэг их тоогоогүй зүйлс гэнэт санаанд оров. Өчүүхэн шалихгүй гэж үзсэн зүйлсээсээ болоод бэрхшээлтэй тулгарах болбол би ямар арга хэмжээ авах талаар бодоход л яахаа мэдэхгүй самгардсан. Тиймд би зөвхөн ойр орчноо төдийгүй миний сүнсэнд аюул учруулж болзошгүй хүчин зүйлсийг ч бас сайтар шалгаж, сүнсний хор хөнөөлөөс өөрийгөө хамгаална аа.