Тав тухгүй байдалд ч аз жаргал мэдэр

5,970 үзэлт

Эргэн тойронд маань бидний амьдралыг тав тухтай, баялаг хангалуун болгодог төрөл бүрийн шинэ бараа бүтээгдэхүүн гарч ирсээр байна. Дэлгүүр хэсэж, хөлөө гарздалгүй хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л хүссэн бараагаа гэртээ хүргүүлж, бие биетэйгээ уулзахгүй байсан ч онлайнаар харилцаж чадахаар болсон байна.

Гэвч тав тухтай амьдрал гэгч дандаа ч тийм аз жаргал авчирдаг биш бололтой. Тээврийн хэрэгслийн хөгжил нь алхах, хөдлөх цагийг багасгадаг тул хөдөлгөөний дутагдлын шалтгаан болж, ухаалаг утасны хэт их хэрэглээ “дижитал дементиа” хэмээх ой санамж алдах, мартамхай болох шинэ өвчин хүртэл үүсгээд байна. Хаяа бид өчүүхэн төдий таагүй зүйлийг ч томруулж, хүндээр хүлээн авах нь бий. Энэ нь тав тухтай зүйлд хэт дассанаас үүдэн гарч ирдэг сөрөг нөлөө юм.

Энэ сарын даалгавар бол тав тухтай байдалд нуугдсан баяр хөөр, аз жаргалыг хайж олох. Тав тухгүй байдлаас ангижирч чадах аз жаргал, баяр хөөрийг мэдрээрэй.

Зөвлөмж
Гэрт тань хүн байгаа бол гэртээ орохдоо хонхоо дарж, эсвэл хаалгаа тогшоод ороорой.
Гэрийнхэндээ утсаар мэссэж бичихийн оронд гараар захиа бичиж өгөөрэй.
Ойрхон газар руу машинаар явахын оронд гэрийнхэнтэйгээ хамт алхаарай.
Бэлэн савлагаатай уух юм хэрэглэхийн оронд цай аягалж уугаад, тайван яриа хөөрөө дэлгээрэй.
Цахилгаан шатаар явахын оронд дасгал хөдөлгөөн болгож шатаар яваарай.
Онлайн худалдаа хийхийн оронд гэрийнхэнтэйгээ хамт дэлгүүр хэсээрэй.
Хүргэлтийн хоол захиалах, эсвэл гадуур хооллохын оронд гэр бүлээрээ хамтдаа хоол хийж идээрэй.
Тав тухгүй, таагүй санагдсан зүйл байвал гомдоллож дургүйцэхийн оронд талархах зүйлийг нь олоорой.
Зурагт, смарт утас хэрэглэхийн оронд сонин сэтгүүл, ном уншаарай.