Бид ахан дүүс, чи бид хоёрын хооронд маргаан бүү гараг!

Эхлэл 13-р бүлэг

13,775 үзэлт

Египетээс гарч, Негев рүү хөдөлсөн Абрам (Абрахам) эхнэр болон ач дүү Лотын хамт Бетелд хүрч ирлээ. Абрахам мал адгуус, алт мөнгө ихтэй байсан бөгөөд Лот ч мөн эд хөрөнгө үлэмж арвин байсан тул хамт амьдрахад хүндрэлтэй байжээ. Эцэс сүүлд нь Абрахамын малчид, Лотын малчид хоорондоо маргалдахад хүрэв. Абрахам Лотод ийн хэлжээ.

“Бид ахан дүүс. Чи бид хоёрын хооронд бас танай манай малчдын хооронд маргаан бүү байг! Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя.”

Лот Иорданы талыг бүх газартаа элбэг устай байхыг харав. Бурхан Содом Гоморра хоёрыг устгахын өмнө байсан тул тэр газар Бурханы цэцэрлэг мэт байлаа. Лотыг Содом руу салж явсны дараа Бурхан Абрахамд ийн айлджээ.

“Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүгийг харагтун. Чиний харж байгаа тэр бүх нутгийг Би чамд болон чиний үр удамд үүрд өгнө. Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.”

Тэгээд Абрахам Мамрегийн царс модны дэргэд майхнаа нүүлгэж Бурханд зориулан тахилын ширээ босгожээ.

Абрахам ахмад нь байсныхаа хувьд сайн газрыг нь эхэлж эзэмшье гэсэн шунаг сэтгэл өвөрлөсөн бол тэдний хооронд маргаан тасрахгүй байхаар байлаа. Харин тэр нүдний өмнөх ашиг хонжоог эрэлгүй гэр бүлийнхээ эв нэгдлийг эрхэмлэж байжээ. Иймд Абрахам Лотыг өөрийн хүсэж байгаа газрыг эзэмшиг гэсэндээ буулт хийсэн байна. Буулт хийх сайн үйлс харуулсан Абрахамд Бурхан бялхам ерөөл зөвшөөрсөн аж.

Шуналаа хаяж байж л бусдад буулт хийе гэсэн сэтгэл төрнө. Хором мөч бүр л төрөн гарч байдаг шунал гэгч зүйл ах эгч дүүсийн хооронд хагарал үүсгэдэг юм. Энэ үед Бурхан буулт хийх гэж хичээж байгаа нэгэнд баярлаж, ерөөл өгдөг аж. Бид Бурханы ийм сэтгэлийг ухаарцгаая.

“Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн үед илүү сайн зүйлээр ерөөл авсны адил, бид нар ч бас ах дүү нарт сайн зүйлээр буулт хийвэл илүү сайн ерөөл авах болно.” Эхийн сургаалаас