
Үхлийн ирмэгт тулаад байсан хүнд хэн нэгэн тусламжийн гараа сунгаж аварсан гэж бодъё. Тэгвэл цорын ганц байдаг амийг нь аварсан гэсэн бодолд тайтгарч тэр хүнд баярлахаас өөр яалтай. Тэр агшинд авралын баяр хөөрийг мэдрэхийн сацуу амийг нь аварсан ачтандаа талархах сэтгэл хар аяндаа л төрнө.
“Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:9
Үхлийн гүн намагт шигдэн тэмцэлдэн байгаад үхэхээс өөр гарцгүй байсан бидний сүнсийг Бурхан тэр намгаас татаж гаргасан билээ.
Энэ ертөнцөд амьдрахад хүнд хэцүү зүйл их тохиолддог ч бид аврал хайрласан Бурхандаа хязгааргүй их баярлаж талархдаг.
Сэтгэл дотроос тань баяр хөөр сарнин алга болж, талархахаас илүүтэй гомдол дургүйцэл төрөөд байвал Бурхантай уулзахаас өмнөх сүнсний байдлаа ямар байсныг, мөн тэнгэр Эцэг Эхтэй уулзаагүй байсансан бол таны сүнс чухамдаа хэрхэх байсныг эргэн нэг санаарай. Тэгсэн цагт сэтгэлд тань авралын баяр хөөр, талархал дахин бялхан дүүрэх учиртай.