Алмааз эрдэнэс мэт

조회 14,818

Эрдэнэсийн чулууны хаан гэгдэх алмааз эрдэнэ. Дэлхий дээрх хамгийн хатуулаг чанартай ашигт малтмал болох алмааз нь модны нүүрс болон харандааны түүхий эд болдог бал чулууны нэгэн адил нүүрстөрөгчийн атомаас бүрэлддэг гэдгийг бид сайн мэднэ.

Адилхан атомаас тогтсон хэрнээ модны нүүрс бал чулуу хоёр нь тас хар өнгөтэй, амархан бутарч хагардаг байхад алмааз нь өнгөгүй, тунгалаг, гоёмсог тул “хувиршгүй мөнхийн хайр”-ыг бэлгэддэг. Алмааз ийнхүү эрдэнэсийн чулуу болсны нууц юу юм бол?

Атомуудын хоорондоо холбогдох орон торын бүтэц ялгаатай байдагт л хамаг нууц оршдог аж. Модны нүүрс, бал чулуу хоёрыг үүсгэгч нүүрстөрөгчийн атомууд нь хоорондоо гексагональ байдлаар эмх замбараагүй холбогдсон байдаг тул үл ялиг гадны нөлөөний улмаас хагарч бутардаг гэнэ. Харин алмааз нь газрын гүний асар өндөр температурын халуун, өндөр даралтын нөлөөгөөр холбогдох орон торын бүтэц нь тетраэдр байдлаар нарийн нягт болон өөрчлөгдөж тогтдог учраас ямар ч чулуулагтай харьцуулахын аргагүй хатуулаг чанартай болдог ажээ.

“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!” Дуу 133:1

Ертөнцийн сорилт шалгуурыг хамтдаа даван туулж, нэгдмэл нэг сэтгэлтэй болсон Сионы ах эгч дүүсийг Бурхан энэ хорвоогийн юутай ч харьцуулшгүй үзэсгэлэнтэй гоё сайхан гэж хардаг. Хэзээ ч хувиршгүй, Бурханы үнэт эрдэнэсүүд ээ! Сорилт саад тулгарсан ч эцсээ хүртэл тэвчин, хайран дотор нэгдэцгээе.