Хүн бүр хоорондоо найз

8,669 үзэлт

Барууны нийгэмд “Манай гараг дээр ердөө зургаахан алхмын дотор л бүх хүн хоорондоо холбогдох боломжтой” гэсэн ойлголт байдаг. Нэг ёсондоо хүмүүс харилцахдаа хэдхэн шат дамжлага дамжихад л бүгд хоорондоо холбогдоно гэсэн үг л дээ.

1967 онд АНУ-ын сэтгэл зүйч Стенли Милграм энэ үгийг нотлох нэгэн туршилт явуулжээ. Тэрээр АНУ-ын зүүн баруун бүс нутгаар амьдардаг иргэдийг тэрхүү туршилтандаа хамруулж, хүн тус бүрд албан бичиг өгөөд, түүнийгээ Бостоны нэг танихгүй биржийн брокерт өөрөө биш, танилаараа дамжуулан өгөөрэй гэж явуулж гэнэ. Тэгээд уг албан бичиг хэдэн хүн дамжиж байж брокерийн гарт хүрэхийг нь ажигласан аж. Тэгтэл явуулсан бичиг баримт нь дунджаар зургаан хүн дамжиж эзэндээ хүрсэн байв.

Туршилтын үр дүнг хялбархан тооцоолж үзье л дээ. Нэг хүнд 100 найз байдаг гэж бодвол эхний шатанд танилын хүрээ 100 байх нь. Хоёр дахь шатанд тэр зуун хүний танилын хүрээ 10 мянган хүн болно. Гурав дахь шатанд тэр 10 мянган хүний танилын хүрээ нэг сая болж, 4 дэх шатанд тэр сая хүний найз нь 100 сая, 5 дахь шатанд тэр 100 сая хүний танилын хүрээ 1 тэрбум болж өсөх нь. Ийнхүү таван шат дамжлагаар дамжихад л энэ ертөнцөд танихгүй хүн байхгүй болох нь.

Дэлхий дахинд сайн мэдээ тунхаглах хөдөлгөөн цаг хугацаа өнгөрөх тусам эрч хүчээ авсаар байна. Бурханы гэрэлтүүлж байгаа амийн гэрэл хүмүүсийн танилын хүрээ гэх гүүрийг давахад л огцом хурдан гэрэлтэх юм. Хол явах шаардлага ч бидэнд байхгүй ээ. Гагцхүү хүн бүр танилын хүрээндээ л сайн мэдээ тунхаглаад байхад Елохим Бурханы амийн гэрэл дэлхий дахинаа улам хурдтай цацран гийх нь лавтай.