Сайн хийх ба хамаг хүч чадлаараа хийх

11,230 үзэлт

АНУ-ын Иллиной мужийн Нейпервилл хотод биеийн тамирын хичээл ордог Фил Лолер сурагчдынхаа эрүүл мэндийн төлөө тэднийг хичээлийнх нь цагаар холын зайнд гүйлгэжээ. Зарим сурагч гүйхдээ сайн байхад зарим нь тааруу гүйж байлаа. Гүйхдээ муу байсан сурагчдын чадварыг сайжруулахаар тэрээр эхлээд 11 настай охиноос сорил авав. Охиныг зүрхний хяналтын аппараттай гүйлгэхэд зүрхний дундаж цохилт нь 187 байснаа барианд орохын алдад 207 болон өсжээ. Лолер түүний заалтыг хараад бүр гайхаж гэнэ. Онолын хувьд зүрхний цохилтын дээд давтамж болох 220 гэсэн тооноос тухайн хүний насны тоог хасдаг аж. Тэгэхээр охин дээд хурдаараа гүйсэн гэсэн үг байлаа. Харахад гүйлтэндээ тааруу мэт байсан ч яг үнэндээ бол охин бусад хүнээс илүү шаргуу гүйсэн аж.

Сорилын дараа Лолер сурагчдынхаа зүрхний цохилтын давтамжийг хэмжиж, хүн хүний түвшингийнх нь дагуу гүйлгэх төлөвлөгөө гаргажээ. Тэгтэл сурагчид эрүүл чийрэг болоод зогсохгүй сурах чадвар нь ч сайжирсан байна.