Та нарт сайн мэдээ тунхагласан нь

Үйлс 14:8-18

8,660 үзэлт

Лустрт очсон Паул, Барнаб нар сайн мэдээ тунхаглаж байлаа.

Алхаж чаддаггүй байсан нэг хүн өөрийнх нь үгийг нухацтай сонсож байхыг үзээд Паул түүнд эдгэрэх итгэл байгааг харж, ойртон очоод чангаар ийн хэлэв.

“Хөл дээрээ цэх зогс.”

Тэгмэгц явж чаддаггүй байсан мөнөөх хүн үсрэн босоод, алхаж эхлэв.

Паулын үйлдсэн зүйлийг харсан олон түмэн гайхан хашхиралджээ.

“Бурхад хүний дүрээр бидэн дээр буун иржээ.”

Дуганы тахилч нь бух, цэцгийн хэлхээ авчирч хотын хаалганы өмнө зогсож байсан тэднийг чиглэн ирээд тахил өргөх гэв.

Энэ үед Барнаб, Паул нар цочирдож ард түмэн рүү яаран очиж, ийн хашхиран хэлэв.

“Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.”

Паул, Барнаб нар олон түмнийг өөрсдөд нь тахил өргөхийг арай чамай хориглож байлаа.

Хүндлүүлэх, магтуулах дургүй хүн гэж байхгүй биз. Харин Паул, Барнаб нар ямар ч үед Бурханд яруу алдар өргөхөө мартаагүй юм. Бүх юмс Бурханаас эхтэй гэдгийг тэд мэддэг болохоороо тэр аж.

Биднээр дамжин Бурханы түүх гүйцэлдэж байхад бид өөрсдийн мэдэлгүй бардамналд автах нь бий. “Би хийсэн” гэх эндүү бодол орж ирэх юм бол бардам сэтгэл төрдөг. Энэ нь мөхөл рүү аваачих дөт зам юм.

Бүх зүйл дээр Бурханыг л алдаршуулцгаая. Тэр яруу алдар хэзээ ч алга болохгүй.

“Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ.” Эхийн сургаалаас