“Чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. … Тэр чиний үр удам болно.”
Үр хүүхэдгүй байсан Абрахамд Бурхан амласан ёсоороо үйлджээ. Сара өтөлсөн хойноо зуун нас зооглосон Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам Бурханы хүслийг даган хүүдээ “Исаак” гэдэг нэр өгчээ.
Үр хүүхэдтэй болно гэдэгт найдалтгүй байсан Сара хүү Исаакаа төрүүлсэн нь гайхамшиг мэт хэрэг байлаа. Сарагийн царайд үргэлж инээмсэглэл тодрон байв.
“Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно. Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ.”
Сара хүү Исаакийнхаа ачаар баяр хөөрөөр бялхаж байлаа.
“Исаак” гэдэг нэр инээмсэглэл гэсэн утгатай. Исаак яг л нэр шигээ Сарагийн баяр баясгалан нь болж байв.
Сара нь шинэ гэрээний бодит болсон тэнгэр Иерусалим Эхийг бэлгэддэг (Гал 4:21-26). Сарагаас төрж Абрахамын үр удам болсон Исаакаар хожим тэнгэр Эхийг хүлээн авч Бурханы хаанчлалыг өв залгамжлан авах хүмүүсийг илтгэсэн байна. Гагцхүү “Исаакийн адил амлалтын хүүхдүүд” (Гал 4:28) гэсэн энэ оршихуй нь л тэнгэр Эхийн баяр хөөр болох юм.
Мөнх амь, тэнгэрийн хаанчлалыг өвлөн авах тэнгэрийн хүүхдүүд мэндлэх нь Эхэд маань дахин дахин инээмсэглэл авчирдаг. Исаакийн адил амлалтын хүүхдүүд Эхийн энгэр рүү ар араасаа цуван ирсээр. Бурханы ер бусын гайхамшиг дотор өдрөөс өдөрт ундарч байдаг Эхийн минь баяр хөөр үр хүүхдүүд бидэндээ тэр хэвээрээ хүрч байдаг билээ. Сионд инээх дуун тасрахгүй байхын учир энэ буй заа.