Өргөн уудам сансар огторгуй, өөр ертөнц

3221 Үзсэн тоо

Бид өдөр тутамдаа нэг их таараад байдаггүй байгалийн өнгө үзэмж харахаараа уулга алддаг шүү дээ. Ямар нэг шинэ, гоё зүйлийг харахдаа бие сэтгэл цэнэг орох шиг болж, сэргэж байгаагаа мэдэрдэг шүү дээ. Нэгэн хэвийн дахин давтагддаг өдөр тутмын амьдралаасаа болоод стрессдэх, уйдах зэргээ бид өөр нэг ертөнцийг хараад, үлдэн хөөж чадна. Хүмүүс бидний аяллаар явдгийн учир шалтгаан ч энэ. Уг нь амаргүй байсаар байхад хүмүүс уул руу авирах гэдгийн, хүйтэн туйлын бүс нутагт туйлын туяа үзэх гэж зүтгэдгийн учир шалтгаан энэ байж таарах нь. Гэвч хүмүүсийн зүрх сэтгэлийг энэ дэлхийн байгалийн өнгө үзэмжнээс илүү догдлуулдаг нэг зүйл байдаг нь сансар огторгуй билээ.

Гэрэл харанхуй аль аль нь эн зэрэгцэн оршдог сансар огторгуй гэгч шинэ зүйлс л бүтэж бий болдог бүтээлийн орон зай, мөн бидний төсөөллөөс ч давсан үл мэдэгдэх ертөнц юм. Тиймдээ ч сансар огторгуйн зураг бидний сэтгэлийг булаадаг. Мөнхийн цаг хугацаа, орон зай байдаг тэр л ертөнц ингэхэд ямархуу төрлийн ертөнц бол оо?

Уудам орон зай, мөнхийн цаг хугацаа бүхий сансар огторгуй

1977 онд хөөргөсөн Вояжер-1 хөлөг урт удаан нислэгээсээ хэдэн арван жилийн хойно нарны аймгийн системийн хязгаарт хүрсэн байдаг. “Вояжер-1 хөлөг нарны аймгийн системээс гарч, оддын хоорондын орон зайд орлоо.” 2013 онд НАСА агентлагаас мэдээллэсэн албан ёсны мэдэгдэл энэ. Сансар огторгуйн тухайд бол дэндүү өчүүхэн нэг хэсэг болох нарны аймгийн системээс гарах гэж л бараг 40 жил зарцуулсан байдаг. Энэхүү үйл явдал бидэнд сансар огторгуй гэгч хичнээн агуу орон зай гэдгийг бага ч болов ухааруулах биз ээ.

Түүгээр ч зогсохгүй Вояжер-1 сансрын хөлөг нь нартай хамгийн ойрхон од болох Проксима Центавра одонд хүрэхийн тулд бараг 100 мянган жил зарцуулна гэсэн байдаг1. Энэ нь дэлхийгээс уг од руу хүрэхийн тулд гэрлийн хурдаар ч гэсэн бүтэн дөрвөн жил илүү хугацаа зарцуулна гэсэн үг. Манай галактикт тийм однууд хэдэн зуун тэрбумаараа бий. Харин сансар огторгуйд тийм галактик хэдэн зуун тэрбумаараа бий.

1. Вояжер-1 сансрын хөлгийн нисэх хурд ойролцоогоор 60000 км/ц

Тэгэхээр энэ сансар огторгуй гэгч хичнээн уудам юм бол? Энэ нь шинжлэх ухааны салбарт 20-р зууныг хүртэл томоохон сэдэв болж байлаа. 1939 онд Эдвин Хаббл сансар огторгуйн нөгөө талд байдаг галактикаас ирж буй оддын гэрлийг ажиглаж байхдаа галактикууд асар өндөр хурдаар нэг нэгнээсээ холдон нүүж байдгийг олж илрүүлжээ. Нарийн ажиглалтын үр дүнд аливаа галактик хэдий чинээ хол байна тэр зай төдий чинээ хурдан холддог гэдэг нь батлагдсан байна. Энэ нь сансар огторгуй агаарын бөмбөлөг шиг тэлж байдаг гэсэн үг төдийгүй энэхүү чухал үнэнээс одон орон судлаачид сансар огторгуйн нас ба хэмжээг тодорхойлж чадсан юм. Одоогийн байдлаар сансар огторгуйг 13.7 тэрбум жилийн настай ба 13.7 тэрбум гэрлийн жилийн хэмжээтэй гэдгийг нь олж тогтоогоод байгаа. Түүнээс гадна сансар огторгуйн хүрээ ирмэг гэрлийн хурдаар тэлж байдаг аж. Энэ нь сансар огторгуйн хэмжээг үнэхээр хэмжих аргагүй ээ гэдгийг нь хэлж өгч байгаа юм.

Одоо бидний судалж байгаа сансар огторгуй нь яг одоо байгаа сансар огторгуйн зураг биш гэдэг нь ч мөн тун сонирхолтой зүйл шүү дээ. Жишээ нь нарнаас цацрах гэрэл дэлхий рүү хүрэх гэж л найман минут болно гээд бод доо. Тийм учраас бидний харж байгаа нар бол найман минутын өмнөх нар гэсэн үг. 2.5 тэрбум гэрлийн жилийн тэртээд байдаг Сүүн зам галактикаас хамгийн ойрхон зайд байдаг Андромеда одны одоогийн зураг мөн л 2.5 тэрбум жилийн өмнөх байдал нь юм. Энэ мэтээр сансар огторгуйн эдгээр үзэсгэлэнт дүр зургууд бүгд л алс тэртээ өнгөрсөн үеийнх.

1990 онд мөн сансар огторгуйг ажиглах үүднээс НАСА агентлагаас орчин үеийн тоног төхөөрөмж болох Хаббл огторгуйн дуран авиаг Discovery онгоц дээрх гадаад сансар руу илгээжээ. Хаббл дурангийн дарж илгээсэн зурагнууд сансар огторгуйн төсөөлөхийн аргагүй дүр төрхийг агуулсан байжээ. Тэдгээр зурган дунд ертөнцийг цочирдуулсан нэгэн зураг байсан нь “Хаббл ультра дип филд (Hubble Ultra-Deep Field)” юм.

Хаббл ультра дип филд

Ердөө тэргэл сарны аравны нэгтэй тэнцэх хэмжээний тийм өчүүхэн харанхуй хэсгийн энэхүү зурганд л гэхэд хэдэн арван мянган галактикийн зураг дарагдсан байдаг ажээ. Дэлхийгээс эдгээр галактикууд руу хүрэх зай 5 тэрбум гэрлийн жилээс 10 тэрбум гэрлийн жилийн хооронд хэлбэлзэж байдаг байна. Ингэхээр уг зурган дээрх галактикууд нь 5 тэрбум гэрлийн жилээс 10 тэрбум гэрлийн жилийн өмнөх байдал гэсэн үг. Сансар огторгуйн насыг 13.5 тэрбум гэрлийн жил гээд авч үзэхээр энэ нь сансар огторгуйн аль эрин галавын өмнөх үе шатыг нь харьцуулж харуулж байгаа хэрэг. Энэ мэтээр өргөн уудам сансар огторгуй өнгөрсөн ба өнөө хоёр зэрэгцэн оршиж байдаг нууцлаг ер бусын орон зай юм. Сансар огторгуйгаар дамжуулан өнгөрснийг харна гэдэг бодит үнэн нь л өөрөө үнэхээрийн гайхамшигтай ер бусын зүйл шүү дээ.

Ер бусын гайхамшигт сансар огторгуй ба өөр ертөнц

Мөнхийн мөнхтэй харьцуулахын аргагүй тийм урт удаан хугацаанд амьд үлдсэн одод, галактикууд гадаад сансарт үй олон бий. Өргөн уудам сансар огторгуйд байдаг хий ба тоосонцроос од бий болдог. Эдгээр зүйл нь аажмаар таталцлын хүчээр дүүрч, мананцар, мөн одод болон хөгжиж, температур нь 10 сая Кельвин2 хүртэл өссөөр байгаа нь үнэмлэхүй температур юм. Дараа нь одод эцэстээ цөмийн нэгдлийн урвалаар үүсдэг. Ердөө ганцхан од төрөхөд хэдэн арван сая жил шаардагдана. Ийм байдлаар төрсөн одод хэдэн зуун сая жилээс арван тэрбум жил насалдаг. Өдгөө 5 тэрбум орчим жилийн настай нар мөн дахиад 5 тэрбум жил амьдрах чадвартай.

2. Үнэмлэхүй температур гэдэг нь тухайн бодисын онцлогоос хамаардаггүй температур юм. Хэмжих нэгж нь K (Кельвин). Үнэмлэхүй температур нь цельсийн градустай ижил градустай байдаг ба энэ нь цельсийн хэмжээнээс 273.15℃ өндөр аж. Тиймээс 10 сая К гэдэг нь ойролцоогоор 10 сая℃ юм.

Однууд амьдралынхаа төгсгөлд хүрэхээр төлөөллийн жишээ болох хар нүх хэмээх эцсийн шатандаа ордог байна. Үлэмж том одноос үүссэн хар нүх нь маш нягт төдийгүй бүр гэрлийг хүртэл асар их хүчээр шингээж байдаг юм. Уг хүчтэй таталцлын хүчний улмаас хар нүхний ойролцоох орон зай, цаг хугацаа гажууддаг. Энэ шалтгааны улмаас одон орон судлаачид хар нүхийг бидний таамаглаж байгаагаас бүр тэс өөр орон зай гэж таамагладаг. Цагаан нүх юм уу эсвэл хар нүхээр байгаа гэж дүгнэдэг өтний нүх3 нь хэдийгээр тийм юм байдаг нь бүрэн батлагдаагүй ч гэлээ үүнийг цаг хугацаа, орон зай, хэмжээстийн өөр түвшний галактик руу орох хаалга гэж үзээд байгаа аж.

3. Хэрвээ хар нүх нь бүхий л зүйлийг тэр байтугай гэрлийг ч хүртэл өөр рүүгээ сордог огторгуйн биет юм бол эсрэгээрээ аливаа зүйлийг, мөн гэрлийг ялгаруулж цацруулж байдаг огторгуйн биетүүд байдаг гэж таамаглаж болохоор байгаа юм. Үүнийг нь цагаан нүх гэдэг ба хар нүх ба цагаан нүхийг хооронд нь холбож байдаг хонгилыг өтний нүх гэдэг. Гэвч эдгээр нь оршдог гэдэг нь одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа юм.

Хар нүх, цагаан нүх, өтний нүх зэргийн төсөөлөл зураг

Эрт үеэс эхлэн хүн төрөлхтөн цагийн цагт аялал гэгчийг л сонирхож ирсэн. Хэрвээ бид гэрлээс хурдан аялж чаддаг байсан сан бол онолын хувьд энэ бол боломжгүй зүйл л дээ. Энгийнээр авч үзэхэд өнгөрсөн үзэгдлийг шингээсэн гэрэл сансар огторгуйн хаа нэгтээ аялж л байх ёстой. Хэрвээ зөвхөн гэрлийг барьж чаддаг байсан бол өнгөрснийг харж чадах байлаа.

Нэлээн түрүүнд тайлбарласнаар одоогийн бидний харж буй сансар огторгуй бол өнгөрсөн үеийн л сансар огторгуйн байдал. Үүнчлэн алсаас дэлхийг харах нь дэлхийн өнгөрснийг харж байгаатай л адил хэрэг юм. Хязгааргүй уудам орон зай байдаг сансар огторгуйд цагийн урсгалын эсрэг явах нь зүгээр нэг хий хоосон төсөөлөл биш. Магадгүй сансар огторгуйн өөр нэг талд хаа нэгтээ бидний төсөөлж ч, мэдэрч ч чадахгүй өөр хэмжээстийн ертөнц байж мэдэх юм.

Галактикууд, мананцар, оддын бөөгнөрөл гэх мэт одон орны үзэсгэлэнт зурагнууд бидний төсөөллийг өдөөж байдаг. Өнгө өнгийн үлэмжийн тансаг гэрлийн найр болдог сансар огторгуй! Хэзээ нэгэн цагт тэнд бид очих болов уу? Тэнд юу байгаа бол оо? Тэнгэр огторгуйг ширтэнгээ хэн хүний ядаж л нэг удаа боддог бодлууд энэ.

Сансар огторгуйн тод үзэсгэлэнтэй зургийг хүн төрөлхтөн харж чаддаг болоод хэдхэн арван жил л болж байна. Мэдээжийн хэрэг шинжлэх ухаан технологийн хөгжлийн, аливаа төхөөрөмжийн ажиглалт, технологийн бүтээгдэхүүн зэргийн үр дүн байх л даа. Гэвч энэ нь мөн бидний төсөөлөл бодит болон хувирах цаг болсон гэсэн үг. Бодит болон хувирах бидний найдварын тухайд агшин зуур л шаардагдана. Огтхон ч боломжгүй зүйл биш юм.