WATV.org is provided in English. Would you like to change to English?

July 21, 2020

Грекийн гүн ухаан

217 읽음
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Шинэ гэрээний Библи нь тухайн үеийнхээ олон улсын хэл гэгдэж байсан грек хэл дээр бичигджээ. “Гүн ухаан” буюу грек хэлний “философи (φιλοσοφια)” хэмээх үг нь “мэргэн ухааныг хайрлах” гэсэн утгыг агуулж байдаг. Грек нь эртнээс нааш гүн ухаан ихэд хөгжсөн орон байсан бөгөөд Сократ, Платон, Аристотель нарын алдартай гүн ухаанчдыг төрүүлсэн өлгий нутаг билээ. Паул элчийн сайн мэдээний аянаа үргэлжлүүлсэн Коринт, Ефес, Афен зэрэг нь бүгд л Грекийн алдартай хотууд юм.

Паул элч авралын зар тараахдаа Епикур болон Стоикийн гүн ухаантнуудтай тааран мэтгэлцэж байгаа дүр зураг Үйлс номонд гардаг.

“Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.” Үйл 17:18

Александр их хааныг таалал төгссөний дараа түүний дөрвөн жанжин Грекийн эзэнт гүрнийг хуваан захирч, өөр өөрсдийн зам мөрийг хөөх болов. Харин Александр хааны нэгтгэсэн их эзэнт гүрэнд Грекийн ард иргэдийн ухамсар, соёл дээр үндэслэсэн “Хелленизм”-ийн соёл нэвтэрч өргөн тархсан аж. Хелленизмийн үед хоёр урсгалын гүн ухааны үзэл санаа дэлгэрсэн байна. Эдгээр нь Епикур болон Стоик хэмээх урсгалууд болно.

Епикур (МЭӨ 342-270) гэдэг Грекийн гүн ухаантны үзэл онолыг шүтэн биширдэг гүн ухааны нэгэн урсгал чиглэлийг “Епикур урсгал” хэмээн нэрлэдэг. Түүнийг нас барсны дараа ч энэ үзэл санаа 600 орчим жил үргэлжилсээр байв. Аливаа юмс үзэгдэл нь атом бөгөөд бурхад ч мөн атомаас бүрддэг биет үзэгдэл хэмээн Епикур урсгалынхан үздэг байна. Ингэж итгэснээрээ тэд сүнсний оршихуйг үгүйсгэдэг. Бурханд итгэх туйлын итгэл үнэмшил болон хүсэл зорилго үүнд оршдоггүй аж.

Мөн Епикур урсгалынхан үзэхдээ хүн эгэл даруу амьдарч, сэтгэлийн амар амгалан буюу “атараксия”-г олох нь жинхэнэ баяр баясгалан гэдэг байв. Иймд хүмүүс энэ урсгалынхныг “баяр хөөрийг эрэлхийлэгч” хэмээн нэрлэж иржээ.

Стоик урсгал нь анх Зенон (МЭӨ 335-263) гэдэг хүний гаргаж тавьсан гүн ухааны үзэл санаа бөгөөд Хелленизмийн үед Епикур урсгалын хамтаар нэвтэрсэн томоохон хоёр гүн ухааны нэг юм. Энэ урсгал Ром хүртэл дэлгэрч байв. Неро хааны багш Сенека, эзэн хаан Маркус Аурелиус нар Стоик урсгалын гүн ухаантнуудын гол төлөөлөл юм байна.

Стоик урсгалынхан үзэхдээ хүмүүн гэгч нь оюун ухаантай боловч хязгаарлагдмал, мөн байгалиас заяагдсан тавилангаа дагаж амьдардаг болохоор уг үндэс болсон байгальдаа эргэж буцах ёстой гэлцдэг. Энэ мэт байгальд дасан зохицсон оюун ухаант хүнийг байгаль хэмээн үздэг. Түүнчлэн тэд байгалийг ч бурхан гэж үздэг байжээ.

Стоик урсгалынхан Эртний Грек болон тухайн үеийн Ромын эзэнт гүрний удирдлаган доорх ард иргэдэд цаг үетэйгээ нийцүүлэн амьдрахыг сургадаг байжээ. Иймдээ ч тэдний үзэл санааг эзэнт гүрний ноёрхогчид ихэд таатай хүлээн авдаг байв. Мөн тэд хүсэл тачаалыг тэвчин амьдарч байсан агаад энэ нь дундад зууны үеийн Ромын Католик шашны зарим нэг санваартнуудад нөлөөлж байлаа.

Элч нарын үед Епикур, Стоикийн урсгал төдийгүй эртний Грекийн гүн ухаан дээр үндэслэсэн олон гүн ухаанчид ихээхэн гаарч байлаа. Тэд Бурхан ба Христ, амилалт зэрэг Библийн үнэний тал дээр элч нартай мэтгэлцээн хийж ч байлаа. Паул элч Колоссай дахь итгэгчдэд бичсэн захидалдаа эдгээр гүн ухааны үзэл санааг “хүний уламжлалын дагуух гүн ухаан” хэмээн дурдаж, гүн ухаан нь Христийн дагуух зүйлстэй ямар ч холбоогүй гэдгийг хатуухан сануулсан байдаг.

“Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.” Кол 2:8

“Мэргэн ухааныг хайрлах” гэсэн утгатай философи (φιλοσοφια) буюу гүн ухаан нь хүний оюун ухааныг хайрладаг болохоос Бурханы мэргэн ухааныг хайрласан зүйл биш аж. Иймээс Паул элч энэ талаар анхааруулдаг. Тэрээр Коринт дахь Бурханы сүмийн итгэгчдэд бичсэн захидалдаа ийн дурджээ.

“Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү? Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекүүд нь мэргэн ухааныг хайдаг. Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог агаад харин дуудагдагсад буюу иудей, грекүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм.” 1Кор 1:20-24

FacebookTwitterEmailLineKakaoSMS