Есүс Өөрийгөө Библиэр гэрчлэв

Лук 24:13-27

8,036 үзэлт

Есүс үхлээс амилсан өдөр, Иерусалимаас Еммау руу явж байсан хоёр шавьдаа үзэгдэв. Есүс тэдний дэргэд алхаж байсан хэдий ч тэд Түүнийг таньсангүй.

“Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ?”

Есүсийн асуултыг сонсоод тэр хоёр гунигтай царайлан зогсов. Тэгээд Клеоп Түүнд ийн хариулав.

“Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу?”

“Юу тэр билээ?”

“Есүсийн тухай юм аа. Тэр хүчирхэг эш үзүүлэгч байлаа. Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон. Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ явдлаас хойш гурван өдөр боллоо. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь өглөө эрт булшин дээр очоод, Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй.”

“Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү?”

Есүс Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.

Тэдний “Аврагч” хэмээн итгэж байсан Нэгэн их зовлон эдэлснийхээ дараа амьсгал хурааж. Мөн гурав дахь хоногтоо цогцос нь алга болсон юм. Шавь нар эдгээр зүйл яагаад болсныг ухаарахгүй, сэтгэлээр уначихаад явж байв.

Библид итгэхдээ хойрго сэтгэлтнүүдийг ухааруулахын тулд Есүсийн сонгосон арга нь ямар нэг гайхамшиг юм уу гайхалтай тэмдэг биш зөвхөн Библи байлаа. Өөрийнх нь талаар тодорхой тайлбарлах хамгийн төгс төгөлдөр арга энэ байв.

Библи нь бидний Аврагчийн тухай гэрчилдэг ном (Иох 5:39). Аврагчтай уулзах арга зам та нараас холгүй байдаг юм шүү.