Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв
Гэтлэл 17:8-16

Египетээс гарч Син цөлийг дамжин Рефидимд хүрсэн израиль ард түмнийг Амалекийн цэргүүд довтлов. Амалекийн эсрэг байлдахаас өмнө Мосе Иошуад ийн хэлэв.
“Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно.”
Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа.
Ялалт Мосегийн гараас шалтгаална. Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. Мосе гараа удаан өргөхөд гар нь цуцжээ. Тэгэхэд Аарон Хур хоёр чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Тэд Мосегийн хоёр талд зогсож, түүний гарыг түшив.
Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав.
Израильчуудыг ялах хүртэл Мосе нар жаргатал гараа өргөж, өөрийгөө золиослов. Сатаны эсрэг дайтах Бурханы ард түмнийг загалмайн золиосоороо ялалт байгуулахад нь хөтөлсөн Есүсийг Мосегоор бэлгэдсэн. Бидний авралын цаана хүүхдүүдийнхээ сүнслэг ялалтын төлөө үхэх хүртлээ золиос амссан Христийн золиос бий.
Энэ үед ч Бурхан мутраа өргөсөөр л байна. Хорон муугийн сүнснүүдийн эсрэг ширүүн тулаан өрнүүлж байгаа тэнгэрийн хүүхдүүдээ мөнхийн ялалт байгуулах хүртэл тэнгэр Эх чин сэтгэлээсээ залбирч байгаа. Түүний нулимс урсган өргөх залбирал одоо ч тасралтгүй үргэлжилсээр байна.