Бурханд нэгэн санаагаар залбирч байлаа

Үйлс 4:1-31

9,929 үзэлт

Тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд ирээд Христийг гэрчилж байсан Петр Иохан хоёрыг баривчлав.

Тэд Петр Иохан нарыг “Есүсийн нэрээр огт ярьж, сургаж болохгүй” гэж заналхийлсэн ч тэр хоёр зүрх зоригтойгоор Христийн хүслийг тунхагласаар байсан юм. Захирагчид тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олж чадалгүй суллажээ.

Петр Иохан нар Есүст итгэдэг бусад итгэгч дээр ирээд, тахилч нар болон ахлагчид тэднийг хэрхэн заналхийлснийг уламжлав. Итгэгчид тэдний хэлснийг сонсоод Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар залбирцгаав.

“Бурхан минь, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг бидэнд соёрхооч. Ариун үйл хэргийг Есүсийн нэрээр бүтээж хайрла!”

Тэд залбирч дуусмагц тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхэллээ.

Хүн айж дүлэгнэсэн үедээ сэтгэлээр амархан унадаг. Гомдол, дургүйцэл ч гаргана. Харин анхны сүмийн итгэгчид элдэв хүндрэлтэй учрахдаа нэгэн санаагаар Бурханд залбирах замыг нь сонгодог байв.

Сайн мэдээний замд хөндөлссөн элдэв асуудал гарвал та бүхэн сэтгэлээ нэгтгэн залбираарай. Анхны сүмийн итгэгчид нэг сэтгэлээр чухалчлан гуйж Ариун Сүнс дүүрэн аваад, Бурханы үгийг илүү зоригтойгоор тунхаглаж байв. Үүн шиг бид ч бас элдэв бэрхшээлийг ялан дийлэх Ариун Сүнс авч, сайн мэдээний их замаар цог золбоотой алхацгаая. Залбирч байгаа газарт Бурхан түүхээ гүйцэлдүүлдэг.

“… Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” Мат 18:19-20