Ямар үгээр ярих ёстой вэ? (2)

Бурхан биднийг ямар үг хэлээр яриасай гэж хүсдгийг судалж үзэцгээе. 1. Талархлын үг Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг. Садар булай, шалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа өргө. Ефе 5:3-4 Библид талархлын үгээр ярих ёстойг сургасан байдаг. Нүглийн улмаас үхэх болсон сүнсний төлөө Бурхан Өөрийн биеэр энэ газарт ирээд бүх нүглийг маань үүрч биднийг аварсан. Үүгээр ч зогсохгүй үхэл ба зовлон байхгүй зөвхөн баяр хөөр бялхах тэнгэрийн хааанчлал өөд биднийг хөтлөн байгаа. Авралын энэ ивээлийг бодоод бид өдөр тутам үргэлж талархлын үг хэлдэг байх хэрэгтэй. 2. Цагаа олсон үг Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ! Сур.Үгс 15:23…

Бид ямар үгээр ярих ёстой вэ? (1)

Үг нь бидний зан чанар, бодол санаа, сэтгэл хөдлөлийг илтгэдэг. Тиймээс авралын амлалт хүлээн авсан Бурханы хүүхдүүдийн хувьд бид ивээлтэй, талархлын үг их хэлж, Бурханаа алдаршуулах ёстой юм. Бурхан биднийг ямар үг хэрэглээсэй гэж хүсдгийг Библиэс харцгаая. 1. Бүх муу муухайг зайлуулж, тустай үг хэл Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд. Ефе 4:29-32 Библид бүх…

Үгээрээ ерөөгдөж, үгээрээ хараагдана

Хэлсэн үгээрээ ерөөл авсан болон хэлсэн үгнээсээ болж хараал хүртсэн хүмүүсийн тухай Библид бичсэн байдаг. Тэдний түүхээр дамжуулан бид ямар үг хэлэх ёстойгоо бодоцгооё. 1. Тэнгэрийн хаанчлалын түлхүүр авсан Петр “Цезарь... Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! ... Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,” Мат 16:13-19 Есүсийг “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуухад Петр ямар ч эргэлзээгүйгээр “Та бол Христ, амьд Бурханы Хүү” гэж хариулдаг. Петр итгэлтэй үг хэлснээрээ тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэх агуу…

Үг чухал

“Ганц үгээр мянган өр төлнө” гэдэг солонгос хэлц үг бий. Нэг үг бүр мянган өр төлөхүйц тийм чухал гэсэн утгатай үг л дээ. Бурхан ч мөн Библийн олон хэсэгт үгийн чухлыг сургамжилсан байдаг. Библиэр дамжуулан үгийн чухлыг судалж үзэцгээе. 1. Үг нь бидний сэтгэлийн тольтой адилхан юм. Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг. Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг. Мат 12:33-35 Есүс айлдахдаа сайн хүн сайныг ярьж, муу хүн мууг ярьдаг гэсэн байдаг. Бурханлаг чанарыг дуурайсан эелдэг дөлгөөн,…