Вавилоны шүтээн загалмай

Сүүлийн үед үнэнийг ухаарч, Сион руу ирэх тэнгэрийн гэр бүлүүд маань эрс нэмэгдэж байгаа. Гэтэл Бурханы сүмд анх ирсэн хүмүүсийн бараг ихэнх нь нэг юмыг заавал асуудаг. Сүмүүдэд ер нь л байж байдаг загалмай энд харагдахгүй байна гэлцдэг. “Сүм” гэхээр хүмүүст шууд л загалмай санаанд нь ордог шиг байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ Есүсийн байгуулж, элч нарын явж байсан анхны сүмд загалмай байгаагүйгээр үл барам загалмайг итгэлийнхээ обьект, бэлгэ тэмдэг болгон үздэг зан үйл ч байгаагүй юм. Тиймээс л анхны сүмийн үнэнийг дагаж, Бурханы тушаал сахидаг Бурханы сүмд загалмай босгодоггүй юм. Загалмай шүтэх болсон түүх Өнөөгийн ихэнх сүм цамхгийн оройд юм уу сүм дотроо загалмай босгодог. Түүнчлэн олон хүн загалмайг сүмийн бэлгэ тэмдэг гэж үздэг. Тэгвэл хэзээнээс сүмд загалмай босгож…

Сүм болгон загалмай босгодгийн учир юу вэ?

Анхны сүмд загалмай байгаагүй Өнөө үед сүм болгон загалмай босгодгийн учир нь загалмайг Христийн бэлгэ тэмдэг гэж үздэгтээ тэр. Бурханд итгэдэггүй хүмүүс ч загалмайг байх л ёстой мэтээр боддог. Гэвч загалмай яавч Христийн бэлгэ тэмдэг байх боломжгүй юм. Загалмай нь анхны сүмийн үеийн элч нарын хувьд ичгүүртэй зүйл, хараалын мод байсан бөгөөд (Гал 3:13) христийн шашинд харийн шашны үзэл санаа орж ирэх явцад бий болжээ. Ром сүмийн удирдагчид харь шашинтнуудад сайн мэдээ тунхаглах нэрийдлээр харийн шашны үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн зөвшөөрсний нэг нь загалмай байв. Ром сүмийнхэн Есүсийн цовдлогдсон явдалд анхаарлаа хандуулж, Христэд итгэгчид загалмай хараад Христийн золиосыг санах ёстой гэсэн үндэслэл гаргаж ирэн сүм дотор загалмай оруулж иржээ. Түүхэн баримтаас харахад загалмай нь Ромын Константин хааны үеэс л…

Бурханы сүмд яагаад загалмай байдаггүй вэ?

Өнөөдөр би ажлынхаа хүнтэй нэг яриа өрнүүллээ. Гэхдээ олигтой тайлбарлаж өгч чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байна. Юун тухай тэр үү? Тэр хүн сүмд явдаг юм л даа. Тэгээд би түүнд загалмайг шүтээн болохоор босгож болохгүй гэж хэлсэн юм. Тэгтэл тэр надаас загалмай сүмийн бэлгэ тэмдэг байхад яагаад шүтээн болохыг асуусан. Би түүнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгмөөр санагдсан ч юу ч санахгүй байсан. Та надад загалмай яагаад шүтээн болохыг хэлээд өгөөч. Тэгье, тэгье. Эхлээд Арван тушаалаас унших уу? “Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. ...” Гэтлэл 20:4-5 Бурхан шүтээнд мөргөж, үйлчилж болохгүй гэчихээд ямар нэг юмны дүрс хийх нь зүгээр гэсэн байна уу?…

69,220 үзэлт