Амийн усны ундарга

Одоо Иерусалим Эхийн авралын сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс олон сүнс Бурханы энгэрт ирж байна. Хаана ч байсан, Эхийн тухай үнэний сургаал нь хүн төрөлхтний хаалттай байсан сэтгэлийн үүдийг нээх эрхэм чухал сүнслэг түлхүүр болоод байна. Ямар гайхалтай хэрэг вэ! Олон жил бидний тараасан сайн мэдээг сонсоогүй хүмүүсийн сэтгэл нь богино хугацаанд нээгдэж, энэ үнэн рүү маш хурдан ирж байна. Эхийн үнэн байхгүй бол ингэж биелэх нь үнэхээр боломжгүй хэрэг юм. Библид амийн ус Иерусалимаас урсан гарч, ус урсах газар бүрд нь амьд амьтан амьдрах болно гэж зөгнөсөн. Амийн усны ундаргын талаар судалж үзэнгээ хүн төрөлхтнийг амийн усны ундарга руу хөтөлж буй Бурханы хайрыг дахин нэг ухаарцгаая. Сүнслэг өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс Өнөө үед дэлхий дээр христийн…

Сүнс болон Сүйт бүсгүй

Дэлхий даяар олон сүм Бурханд итгэдэг гэдэг ч үнэн хэрэгтээ тэдний итгэлийн зам өөр өөр. Бурханд итгэх сүсэгт амьдрал нь янз бүр байдаг. Энэ нь олон сүм Бурханы тухай мэдлэггүй буйн хөдөлшгүй нотолгоо юм. Паул элч Грект сайн мэдээ тунхаглаж байх үед “эс танигдсан бурханд” гэсэн тахилын ширээг олж хараад, ихэд эгдүүцэж байсныг Үйлс номонд тэмдэглэсэн байдаг. Бид Бурханд зөв үйлчлэхийн тулд юу юунаас илүү Түүнийг бүрэн мэдэх хэрэгтэй. Эс танигдсан бурханд тахил өргөж, мөргөнө гэдэг ямар гэнэн бас мунхаг хэрэг вэ! Бид Бурханыг зөв таньж мэдвэл мөргөл маань ч үнэн зөв болох бөгөөд итгэлийн зөв амьдралыг бий болгоно. Библиэр дамжуулан Сүнс ба Сүйт бүсгүйн талаар судалж үзээд, Бурханы тал дээр үнэн зөв мэдлэгтэй болж, эс танигдсан бурханд үйлчлэлгүй үнэн…

​Амийн зам ба тэнгэр Эх​

Зам анх хэн нэгэн зорьсон газар руугаа ахин дахин ирж очсон ул мөрөөр аяндаа бий болдог. Урьд нь байхгүй байсан ч тухайн газраар анх явж ирсэн хүнээс эхлэлтэйгээр бага багаар тодорсоор олон хүн нааш цааш явах зам гардаг байна. Сүнслэг зүй тогтлыг харахад ч бидний сүнс явах хоёр салаа зам бий. Нэг нь Бурхан тэнгэрийн хаанчлалаас энэ газар руу, энэ газраас дахин тэнгэрийн хаанчлал руу бидний авралын төлөө ирж очиход бий болсон тэнгэрийн хаанчлалын зам юм. Нөгөөтэйгүүр Сатан гар хөл бологчдоо дагуулан энэ газарт ирээд олон сүнсийг мэхэлж, там руу дагуулан явах тамын зам ч бас бий. Буруу замаар орвол зүг чигээ алдан төөрч, зорьсон газраа хүрч чадахгүй эсрэгээрээ тэс өөр газар очдог байна. Бид заавал тэнгэрийн хаанчлалын замаар явах…

Библид үнэхээр Эх Бурхан байдаг уу?

Сониучхан эгч дүү, таныг оны эхээр нутагтаа очоод ирсэн гэж сонслоо. Та тийшээ байнга явдаг уу? Тийм ээ, ээж маань тэнд байдаг болохоор үндэсний баяр гэх мэт онцгой өдөр биш байсан ч зав л гарвал ээжтэйгээ уулзахаар нутаг явдаг. Төрсөн нутагт ээж нь байгаа цагт хүн нутгаа илүү санадаг бололтой. Нутагтаа очно гэхээр аяндаа л ээж нь санаанд ордог биз дээ? Тэгэхээр сүнсний маань төрсөн нутаг тэнгэрийн хаанчлалд ч мөн тэнгэр Эх байдагт гайхах юм огт үгүй л дээ. Гэхдээ тэнгэр Эхийн тухай анх сонсоод би их гайхаж билээ. Хүмүүс бүгд л Бурханыг Эцэг гэж дууддаг биз дээ. Би ч бас тэгж бодож байлаа. Тэгтэл тэнгэрт ч мөн Эх байдаг гэхэд нь үнэн болов уу гээд л гайхаж байлаа. Хүн…

123,367 үзэлт

Зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал ба Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал

Бурханы сүмийн талаарх хэвлэлийн мэдээ, сүмийн танилцуулгын кино зэргийг үзсэнийхээ дараа “Эх Бурханы тухай асуух хүн олон болоод байна, мөн Бурханы сүмийг мэддэггүй байсан, манай сүмийг буруу ойлгож байсан хүмүүс үнэн рүү ирж байна” гэсэн мэдээ сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрээс сонсогдсоор байна. Эх Бурханы тухай тунхаглахыг хүссэн нэг гэр бүл танилтайгаа уулзаад “Та тэнгэрийн хаанчлал явахыг хүсдэг үү?” гэж асуужээ. Тэгтэл танил нь “Тэгэлгүй яахав, би хүсдэг” гэж. Тэгэхээр нь манай итгэгч түүнээс дахиад “Тийм бол та зөвхөн Эцэг л байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?, Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явмаар байна уу?” гэж дахин асуусан байгаа юм. Тэгтэл танил нь “Эцэг Эх хоёулаа байдаг тэнгэрийн хаанчлал руу явж чаддаг бол сайхан сан” гэж…