-
bible-word-mnfaith-life-mn
- Хоёрдугаар Христ
- Эх Бурхан
- Елохим Бурхан
- Алгасал баяр
- Амралтын өдөр
- Сүнс
- Баптисм
- Толгойны алчуур
- 3 удаагийн 7 баяр
- Ариун Гуравын сэнтий нэг
- Бурханы сүм
- Загалмай
- Ням гараг
- Тэрс үзэл
- Сион
- Библи
- Сайн мэдээ
- Нүглийн уучлал
- Тэнгэрийн хаанчлал
- Мосегийн хууль ба Христийн хууль
- Сүүлчийн шүүлт
Амралтын өдөр
Библийн Амралтын өдөр гэж юу вэ? | Амралтын өдрийн үүсэл, гараг, утга учир, ач холбогдол
Амралтын өдрийн утга учир
Ваар, шаазан эдлэл хийхийн тулд хэвэнд цутгах, хэлбэрт оруулах, өнгөлгөө хийх, хатаах, зууханд хийх, дахин зууханд хийх гээд бүрэн гүйцэд болох хүртэл нь нэлээн нүсэр явц шаардагддаг. Нэг амь төрөхийн төлөө ч мөн арван сарын турш эхийн хэвлийд ураг бүрэлдэх явц бий. Нүдэнд харагдах махан биеийн ертөнцөд ч хүртэл юм бүхэн бүрэн төгс болох хүртэл хөдөлмөр зүтгэлийн явц байдаг байх нь. Яг үүн шиг нүдэнд харагдахгүй сүнсний ертөнцөд Бурхан биднийг төгс бүтээл болгон бүтээхийн тулд тасралтгүй зүтгэсээр байгаа. Тэнгэрийн иргэний хувьд дутуу зүйлгүй байг гэсэндээ долоо хоног бүр Бурхан Амралтын өдрөөр бидэнд ерөөл өгч, шинэ хүч чадал соёрхдог. Бурханы хайраараа тогтоосон Амралтын өдрийнх нь утга учир болон ач холбогдлыг бодож эргэцүүлцгээе. Сүнслэг нүгэлтнүүд Амралтын өдрөөр ариусна Бид дэлхийд төрсөн нь…
Бурханы сүм яагаад бямба гарагт мөргөл тэмдэглэдэг юм бэ?
Эгч дүү, Амралтын өдрийн ерөөл их аваарай. Мөргөл болтол нэлээд цаг байна. Та эрт ирсэн байна шүү. Мөргөлөө сүсэглэн сахихын тулд мөргөлийн цагаас эрт ирэх хэрэгтэй гэж би сурсан л даа. Харин өглөө босох гэж нэлээд юм боллоо. Юу ч заасан дагахыг хичээдэг Сониучхан эгч дүү таныг хараад би их баяртай байна. Гэхдээ намайг бямба гарагт сүмд явдаг гэхээр сонин гэж боддог хүмүүс байдаг юм билээ. “Мөргөлийг ням гарагт л сахидаг биз дээ?” гэж гайхаад толгойгоо гилжийлгээд байсан. Өө тэгсэн үү? Тэгээд л асуух гэсэн юм. Манай сүм яагаад бусад сүм шиг мөргөлөө ням гарагт биш, бямба гарагт сахидаг юм бэ? Бурхантай уулзахаар товлосон өдөр нь Амралтын өдөр бөгөөд тэр өдөр нь бямба гараг учраас тэр юм. Чухал хүнтэйгээ хэзээ…
70,889 үзэлт
Бүтээгч Эзэний дурсгалт өдөр ба Аврагч Эзэний дурсгалт өдөр
Ямар баяр ёслол тэмдэглэж байгаагаар нь тухайн хүн аль улсын иргэн болохыг дорхноо мэднэ. 8 сарын 15-нд тусгаар тогтнолын өдрийг, 10 сарын 9-нд “Хангыл үсгийн баяр” тэмдэглэдэг хүн аль улсын иргэн бэ? Мөн 7 сарын 4-нд тусгаар тогтнолын баяр тэмдэглэдэг нь аль улсын иргэн бэ? Эхнийх нь солонгос хүн, хоёр дахь нь америк хүн гэдгийг бид төвөггүйхэн мэднэ шүү дээ. Үүнтэй адил Бурханы тогтоосон тэмдэглэлт өдрүүд бий. Тэдгээрээр дамжуулан бид хэн Бурханы хаанчлалын ард иргэд болохыг амархан ялгаж салгах боломжтой. Өнөө үед тэнгисийн эргийн элс мэт үй олон сүм байдаг ч чухам тэдгээр сүмд Бүтээгч Эзэний дурсгалт өдөр байна уу, Аврагч Эзэний дурсгалт өдөр байна уу гэдгийг бид судалж мэдэх хэрэгтэй юм. Тэнгэр газар, түг түмнийг бүтээсэн Бүтээгч Эзэний дурсгалт…
Шинэ гэрээний Амралтын өдөр
Бидний авралын төлөө Библийн 66 номыг бичсэн Бурхан Библийн хамгийн сүүлчийн Илчлэл номны төгсгөлд Библийн үгэн дээр огт нэмж, хасаж болохгүй гэж анхааруулсан байдаг нь Бурханы үг хичнээн эрх мэдэлтэй болохыг ухааруулж байна. Библийн үг нэг бүрийг орхигдуулалгүй эрхэмлэн үздэг хүн Бурханы зөвшөөрсөн авралын амлалтыг авч чадна. Шинэ гэрээний дотор Алгасал баяр, Амралтын өдөр, баярууд, толгойны алчуурын зарлиг, баптисм гээд олон зарлиг заавар байдаг ч тэдгээрээс Амралтын өдрийн талаарх заавар, Амралтын өдөрт агуулагдсан Бурханы хүслийг судалж үзье. Ертөнцийн эхэнд тогтоосон Амралтын өдөр Амралтын өдөр бол эхэнд Бурхан тэнгэр газар, түг түмнийг бүтээгээд амарсан өдрөөс үүсэлтэй, Бүтээгчийн дурсгалт өдөр юм. Эхлэл 1-р бүлэгт Бурхан зургаан өдрийн дотор бүтээлийн ажлаа гүйцэлдүүлээд, 2-р бүлэгт нь бүтээлийн ажлаа дуусгачихаад долоо дахь өдөртөө амарснаараа Амралтын…
Амралтын өдөр ба Бурханы аврал
Хэрвээ бид эргэн тойрноо харвал эрхэм нандин зүйл дэргэд маань дэндүү олон. Гэвч бид тэдгээрийг байнга л хажууд байдаг болохоор нь чухлыг нь мартаад, байдаг л зүйл мэт үл тоомсорлох нь энүүхэнд. Үүн шиг бид Амралтын өдрийг сахиж хэвшсэндээ болоод эрхэм нандин энэ үнэнийг үл тоомсорлож мэднэ. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээхдээ зургаан өдрийн турш ажиллаж, долоо дахь өдөр нь амран, энэ өдрийг онцгойлон ариун болгосон. 3500 жилийн өмнө хуулиа тунхаглахдаа “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн үгээ Арван тушаалын чулуун хавтан дээр Өөрийн мутраар бичсэн тул Амралтын өдөр нь бидний авралтай нягт холбоотой төдийгүй биднийг аврал авахад туйлын чухал зүйл гэдэг нь эргэлзээгүй. Тийн атал өнөө үед олон хүн Бурханы хүсэл юу болохыг, Бурханы соёрхож буй авралын зам…