-
bible-word-mnfaith-life-mn
- Нийт
- Үнэний тухай
- Амийн үнэн
- Шинэ гэрээ Алгасал баяр
- Сургаалын кино
- Итгэлийн амьдралын хөтөч
- Картын мэдээ
- Библийн асуулт, хариулт Q&A
- Хоёрдугаар Христ
- Эх Бурхан
- Елохим Бурхан
- Алгасал баяр
- Амралтын өдөр
- Сүнс
- Баптисм
- Толгойны алчуур
- 3 удаагийн 7 баяр
- Ариун Гуравын сэнтий нэг
- Бурханы сүм
- Загалмай
- Ням гараг
- Тэрс үзэл
- Сион
- Библи
- Сайн мэдээ
- Нүглийн уучлал
- Тэнгэрийн хаанчлал
- Мосегийн хууль ба Христийн хууль
- Сүүлчийн шүүлт
3 удаагийн 7 баяр
Пентэкостын өдөр
Шинэ гэрээний Пентэкостын өдрийг хуучин гэрээнд “Долоо хоногуудын баяр” хэмээн нэрлэж байсан юм. 2000 жилийн өмнө Есүс амилаад, тэнгэрт одсоныхоо дараа шавь нараа Есүс Христийг гэрчилж, Есүсийн мэдүүлсэн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг дэлхий дахинд тунхаглаг гэсэндээ Бурхан тэдэнд Ариун Сүнсний хүч чадал буулгаж өгсөн өдөр юм. Христ дэлхийн сайн мэдээг тунхаглан зарласан өдөр нь Тэнгэрт одсон өдөр байсан бол Пентэкостын өдөр нь дэлхийн сайн мэдээний тэсрэлт болсон өдөр юм. Пентэкостын өдрөөр буулгаж өгсөн Ариун Сүнс нь анхны сүмийн сайн мэдээний хөгжлийн хөдөлгөгч хүчин болсон байна. Ариун Сүнс бялхаан авсан шавь нар Христийг зоригтойгоор гэрчилж, ингэснээр сайн мэдээ дэлхий дахин руу хурдацтай тархаж эхэлсэн юм. Сүүлчийн Ариун Сүнсний үеийн итгэгчдэд Елохим Бурханыг гэрчлэн дэлхий даяарх алдагдсан ах дүү, эгч дүүгээ үнэн…
Амилалтын баяр
2000 жилийн өмнөх Есүсийн амилалт бидний итгэлийн амьдралтай салшгүй холбоотой, асар чухал үйл явдал юм. Христ үхэгсдээс амилснаараа үхвэл бүх зүйл дуусна гэж бодож байсан хүн төрөлхтөнд махан биеийн үхлийн дараа ч мөнхийн тэнгэрийн хаанчлалд Бурхантай хамт аз жаргал эдлэх мөнхийн амьдрал байгааг ухааруулсан билээ. Амилалтын баяр нь Есүс Христийн амилсан өдөр. Тийм болохоор үхлийн эрх мэдлийг устгасан Бурханы хүч чадлыг дурсах өдөр. Амилалтын баярын үүсэл болон утга учрын талаар Библиэс судлан үзээд амилалтын найдвараа зүрхэндээ хадгалан, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах Сионы гэр бүлүүд болоорой. Амилалтын баярын үүсэл Хуучин гэрээний 3 удаагийн 7 баяр израиль ард түмнийг Египетээс гараад Канааныг чиглэн явах үед Мосегийн үйлсийн дагуу тогтоогдсон юм. Амилалтын баярын үүслийг ч Мосегийн ул мөрөөс олж харж болно. “...…
Исгээгүй талхны баяр
Исгээгүй талхны баяр нь Алгасал баярын маргааш болдог баяр. Шинэ гэрээний үед Зовлонгийн баяр ч гэж нэрлэдэг. Шинэ хуучин аль ч гэрээний Библиэс харахад Исгээгүй талхны баяр нь израиль ард түмэнд тохиолдсон зовлонгоос авхуулаад Христийн амссан зовлон хүртэлх зовлон, шаналал, зүдгүүртэй холбоотой баяр юм. Уг баяр нь яг л нэр шигээ зовлон зүдгүүрийг илтгэдэг исгээгүй талх буюу хөрөнгө хийгээгүй талх иддэг баяр юм. Исгээгүй талхны баярын ёслолын тухайд ярихад, хуучин гэрээний үед 7 хоногийн турш исгээгүй талх иддэг байжээ. Харин шинэ гэрээний үед тэр өдөр мацаг барьж зовлонд оролцдог юм. Бурхан зовлонгийн баярыг тогтоон, зарлиг болгон сахиулах болсны цаана израиль ард түмний болон Христийн зовлонг бидэнд сануулаад зогсохгүй итгэлийн замаар ямар сэтгэл тээн алхах ёстойг ухааруулах гэсэн Бурханы хүсэл оршиж…
Майхан баяр ба амийн ус
Ариун тооллын 7 сарын 15-нд болдог Майхан баяр нь Бурханы 3 удаагийн 7 баярын хамгийн сүүлчийн баяр юм. Майхан баяр нь израиль ард түмэн цөлийн амьдралаар амьдрах үед Бурханы асар барьж байсан үйл явдлыг дурсан тэмдэглэдэг баяр учраас намрын тариалалтыг хурааж авах, ургац хураах баяр ч гэдэг юм. Хуучин гэрээний үед Асрын баяр, Ургац хураалтын баяр гэж ч нэрлэдэг байв. Бурхан шинэ гэрээний сүүдэр ба толь болгон хуучин гэрээний янз бүрийн зан үйлийг тогтоож, хожим шинэ гэрээний үед биелүүлэх ажлуудыг баярын ёслол дунд гүн гүнзгий нууц болгон үлдээсэн байдаг. Майхан баяраар зааж өгөх гэсэн Бурханы хүсэл нь юу болохыг, Майхан баяраар амласан амийн усны ерөөлийг хэнээс авахыг судлан үзэцгээе. Майхан баярын үүсэл болон баярын зарлиг Египетээс чөлөөлөгдсөний дараа Канааныг зорин…
Бүрээдэлтийн өдөр
Бүрээдэлтийн өдөр нь 3 удаагийн 7 баярын дундаас намрын анхны баяр юм. Намрын баяр буюу 3 дахь удаагийн баяр болох Майхан баяр нь Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр гэсэн баяруудаас бүрддэг. Израиль ард түмэн бүрээн дуу хангинуулдаг Бүрээдэлтийн өдөр болох юм бол баярын зарлигийн дагуу сэтгэлээ ариусган Эвлэрүүлгийн өдөр хүртэл гэмшдэг байжээ. Бүрээ нь сүр хүчит дуу гаргадаг хөгжмийн зэмсэг. Юунд зориулсан гэдгээсээ хамааран өглөө босох бүрээ, дайныг мэдүүлэх түгшүүрийн дохио гэх зэрэг янз бүрээр хэрэглэгддэг. Бурханы баяр болох Бүрээдэлтийн өдрийн тухайд Эвлэрүүлгийн өдөр ойртон ирж буйг урьдчилан мэдэгдэж, гэмшлийг шаардахын төлөө бүрээ үлээдэг юм. Бурхан яагаад Бүрээдэлтийн өдөр гэмшлийн бүрээ үлээлгэх болсныг, энэ цаг үед бидний үлээх ёстой бүрээ юу болохыг, бидний гэмших ёстой нүгэл юу гээд энэхүү…
Эвлэрүүлгийн өдрийн утга учир
Библид бичсэн Амралтын өдөр, 3 удаагийн 7 баяр гэх мэт Бурханы баярууд нь зүгээр ч нэг хуучин гэрээний хууль биш, хүн төрөлхтний авралтай холбоотой чухал утга учир агуулж байдаг. Бурхан баяр сахидаг Сионы ард түмнээ аварч, баярын тахилаар (мөргөлөөр) Бурхантай гэрээ хийсэн хүмүүсийг “бишрэлтнүүд” гэж нэрлэсэн юм (Иса 33:20-24, Дуу 50:1-5). Мөн сүүлчийн үед ч баяр сахихын төлөө хичээж байгаа хүүхдүүдээ цуглуулаад, дэлхийн бүх ард түмний дунд яруу алдар, магтаал өгнө гэж айлдсан (Зеф 3:14-20). Библид гарч буй Бурханы амлалтын дагуу Бурханы хууль зарлиг, тогтоолыг нандигнан үзэж, Бурханы баярыг сахидаг ард түмэнд алив ерөөл ба яруу алдар ирэх юм. Одоо Бурханы баяр дундаас Эвлэрүүлгийн өдрийн утга учрын талаар судалж үзэцгээе. Эвлэрүүлгийн өдрийн үүсэл Ариун тооллын 7 сарын 10-ны өдөр болдог…