-
bible-word-mnfaith-life-mn
- Нийт
- Үнэний тухай
- Амийн үнэн
- Шинэ гэрээ Алгасал баяр
- Сургаалын кино
- Итгэлийн амьдралын хөтөч
- Картын мэдээ
- Библийн асуулт, хариулт Q&A
- Хоёрдугаар Христ
- Эх Бурхан
- Елохим Бурхан
- Алгасал баяр
- Амралтын өдөр
- Сүнс
- Баптисм
- Толгойны алчуур
- 3 удаагийн 7 баяр
- Ариун Гуравын сэнтий нэг
- Бурханы сүм
- Загалмай
- Ням гараг
- Тэрс үзэл
- Сион
- Библи
- Сайн мэдээ
- Нүглийн уучлал
- Тэнгэрийн хаанчлал
- Мосегийн хууль ба Христийн хууль
- Сүүлчийн шүүлт
Ариун Гуравын сэнтий нэг
Христийн шашныхан зөвхөн нэг л Бурханд итгэдэг гэсэн мөртлөө Ёхова Бурханд ч, Есүст ч, Ариун Сүнсэнд ч итгэдэг. Тэгэхээр гурван Бурхан байгаа гэсэн үг үү?
Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэсэн гурван үед хувааж үе тус бүрд өөр өөр нэрээр түүхээ гүйцэтгэсэн. Ариун Эцэгийн үед Ёхова гэдэг нэрийг, Ариун Хүүгийн үед Есүс гэдэг нэрийг ашигласан. Мөн Ариун Сүнсний үед ч өөр нэрээр түүхээ гүйцэтгэх ёстой юм. “Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20 Есүсийг ирэхээс өмнө Ёхова Бурханаас өөр Аврагч байгаагүй. Зөвхөн Ёхова гэсэн нэрээр л аврал авч байсан үеийг “Ариун Эцэгийн үе” гэж нэрлэдэг…
Ариун Гуравын сэнтий нэгийн талаар сонирхож байна уу?
Библи унших явцад нэг болохоор Ёхова нь Бурхан юм шиг, нэг болохоор Есүс нь Бурхан ч юм шиг. Тэд тус тусдаа, өөр өөр Бурхан юм уу? Тийм биш ээ. Бурхан Ариун Эцэгийн үед Ёхова, Ариун Хүүгийн үед Есүс, Ариун Сүнсний үед шинэ нэр (Илчлэл 3:12 үзэх) гэж үе тус бүрд өөр өөр дүр төрх, өөр өөр нэрээр гарч ирсэн ч угтаа бол бүгд адилхан нэг Бурхан юм шүү дээ. Тиймээс Ариун Гуравын сэнтий нэг гэдэг нь Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан нь өөр өөр Бурхан биш, адилхан нэг Бурхан гэсэн үг. Тэгвэл Ариун Эцэг нь эцэг, Ариун Хүү нь хүү байхад яахаараа нэг Бурхан гэдэг билээ? Төгс хүчит Эцэг Бурхан гурван өөр үүрэг гүйцэтгэсэн гээд бодчихвол…
40,748 үзэлт