Өнгөрсөн жил Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (UN) хүн амын дундаж наслалт болон хүний бие бялдрын хүч тамирын өөрчлөлтийг харгалзан “насны ангилал”-ыг шинэчлэн тогтоожээ. Шинжлэх ухаан болон анагаах ухааны хөгжлийн улмаас хүн амын наслалт уртсаж байгаа аж. НҮБ-ын таван шинэ ангиллаар бол 0-17 насыг насанд хүрээгүй, 18-65 насыг залуу, 66-79 насыг хижээл, 80-99 насыг өтөл, 100-гаас дээш насыг өндөр нас гэж тооцох юм байна. Хүний амьдралыг тэгэхээр 100 жил гэж үзэж болох нь ээ.
Тэрхүү ангиллыг бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Харин уг шинэчилсэн ангиллыг хүмүүсийн ихэнх нь нааштай хүлээж авах хандлагатай байгаа гэнэ. Хүний амьдралын хамгийн эрч хүчтэй, цог золбоотой оргил үе болох залуу нас, хижээл нас ийн уртсахын хэрээр хүн эрүүл саруул байх л юм бол нийгэмд оролцох хугацаа ч мөн тийн уртсана гэж найдаж байгаа нь тэр болов уу.
“Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.” Дуу 110:3
Сион дотор насны ангилал тогтоовол Бурхан руу ирж сайн дураараа үйлчлэх манай ах эгч дүү нар бүгд л эрч хүчээр бялхсан залуус юм. Түүнчлэн ярих, ухаарах, бодох нь балчир хүүхэд мэт байсан үеэ ардаа үдэж, эрийн цээнд хүрсэн итгэлтэй Бурханы хүүхдийн хувиар сайн мэдээний халуун сэтгэл бадраагч хүмүүст зөвхөн залуу нас л гэж бий. Бодол мөрөөдөл нь ариун мөртэй байж, урагш давшин мөнхийн залуу амьдрахын учир энэ ажгуу.
Сионы залуучууд аа! Сайн мэдээний хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна.