Тэгээд дараа нь

4,616 үзэлт

Нэгэн ядуу оюутан сургалтын төлбөрөө зээлэхээр тосгоныхоо баян эмээтэй уулзахаар очжээ.

“Би дээд сургуульд сурч өмгөөлөгч болох гэсэн юм л даа.”

“Аан тийм үү? Тэгээд дараа нь юу хийх гэж байна даа?”

“Тэгээд үү, би маш их мөнгө олж, тань шиг баян болох гэсэн юм.”

“Тэгээд дараа нь?”

“Тэгээд гэрлэж, үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдрах болно.”

“Аан тэгээд дараа нь чи юу хийх үү?”

Эмээгийн асуулт огт дуусах шинжгүй болохоор нь оюутны дургүй нь хүрч, “Та тэгээд дараа нь намайг яана гэж бодоо вэ? Би нэг иймэрхүү амьдарч байгаад магадгүй хөгшрөөд үхэх байлгүй дээ” гэлээ.

“Аан тэгээд дараа нь юу ч байхгүй гэсэн үг үү?”

“Тэгээд үү, үхсэний дараа юу л болов гэж дээ?”

“Аан тэгвэл чи чинь ердөө л үхэхийн тулд сурах хэрэгтэй байгаа гэсэн үг үү? Би хэзээ ч чам шиг хожим яахаа бодохгүй амьдардаг залууд мөнгө зээлэхгүй.”

Эмээгийн эл үг түүнд ихээхэн ухаарал авчирсан ажээ. Хожим нь өнөөх залуу амжилттай суралцаж, их сургууль үүсгэн байгуулсан гэдэг. Сургуулийнхаа лекцийн танхимд тэрээр:

“Тэгээд дараа нь?” гэсэн үгийг уриа болгон байрлуулсан байв.