WATV.org is provided in English. Would you like to change to English?

October 1, 2019

Амьд яриа хөөрөө өрнүүл

332 읽음
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Та бүхэн энгийн үед гэрийнхэнтэйгээ ярилцахдаа ямархуу хариу үйлдэл үзүүлдэг вэ? Хайнга сонсож, эсвэл завгүй гэдгээр шалтаглан хойш тавиагүй байгаа? Гэр бүлийнхэнтэйгээ өөд өөдөөсөө хараад яриа өрнүүлэх нь нэг нэгнээ ойлгоход нэн чухал. Энэ нь эв найртай гэр бүл бий болгох үндэс ч болж байдаг.

Ярилцахдаа нөгөө хүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэх зэргээр амьд харилцаа үзүүлэх нь яриа хөөрөөг илүү таатай болгодог. Сонирхож, хүндэлж байгаагаа харуулах нь ярилцаж буй хүний сэтгэлд их нийцдэг учраас тэр. Өөрийг нь адилхан мэдэрч ойлгож байна гэж үзээд сэтгэлээ уудалдаг. Ийн яриа хөөрөө өрнүүлэх явцад нэг нэгнээ гэх хайр ундрах нь дамжиггүй.

Энэ сард гэр бүлийнхнээ анхааралтай сонсож, бие биетэйгээ амьд яриа хөөрөө өрнүүлээрэй!

Зөвлөмж
Нөгөө хүнийхээ үгийг анхааралтай сонсох.
Нөгөө хүнийхээ ярианд санал нийлэх. (“Аанхан. Тийм үү? Аан, зөв зөв”)
Сонирхож байвал асуулт асуух. (“Нээрэн үү? Тэгээд? Жишээлбэл?”)
Гайхан биширснээ илэрхийлэх. (“Хөөх”, “Мундаг юм аа”, “Пөөх!”)
Ярьж буй хүн дээр харцаа тогтоох.
Тухайн ярианд тохирсон нүүрний хувирал гаргах.
Эрхий хуруугаа гаргах, алга таших зэргээр дохио зангаа үзүүлэх.
Ярианд нь санаа нийлсэн ч ярьж буй хүнийхээ яриаг таслах юм уу дундуур нь орохгүй байх.
FacebookTwitterEmailLineKakaoSMS