Найздаа зориулсан зурагтай ном

385 Үзсэн тоо

Лос Анжелест амьдардаг Жона (8) дэлхий даяар 500 орчим хүн өвчлөөд байгаа элэгний ховор тохиолдлын гликогенийн өвчтэй хүүхэд аж. Одоогоор уг өвчнийг бүрэн эмчлэх аргыг хараахан олж тогтоогоогүй бөгөөд хүнд хэлбэрийн гипогликемийн (цусан дахь сахар багадалт) шинж тэмдэг илэрсэн үед цусан дахь сахарын хэмжээг аажмаар хангахын тулд эрдэнэ шишийн цардуулыг өдөр бүр гурван цаг тутамд уух хэрэгтэй гэж үздэг байна. Жонагийн хамгийн сайн найз Дилан найзынхаа төлөө юу хийж чадахаа бодож, эмчилгээнд нь зориулан хандив цуглуулахаар шийдэв. Тэгээд бяцхан зурагт ном хийж зарахаар болжээ.

Дилан аав, ээжээсээ уйгагүй шалж гуйсны эцэст “Шоколадтай баар” гэдэг нэртэй номоо хэвлүүлэв. “Шоколадтай баар” гэдэг нь хоёр найзын “гайхалтай” гэсэн утгаар хэрэглэдэг үг аж. Жишээлбэл тэд “Далайн эрэг рүү явах нь шоколадтай баар!” “Найздаа туслах нь ёстой шоколадтай баар юм аа” гэх мэтээр ярьдаг байж.

Энэхүү ном халуун сэдэв болж, бестселлер бүтээлүүдийн нэг болжээ. Хоёр найзын гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ алдартай номын дэлгүүрт болж, Америкийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан, улмаар 42 оронд борлуулагдсан байна. Цугларсан хандивын хэмжээ гликогенийн өвчнийг эмчлэхэд зориулсан бусад байгууллагын хандиваас ч хавьгүй илүү байв. Дилан найздаа хайртай болохоороо том ажил бүтээсэн аж. Тэдний цэвэр ариухан нөхөрлөлийг ёстой тэдний хэлдгээр “шоколадтай баар” гэх ёстой биш үү?