Завгүй амьдрах нь ерөөл юм

10,485 үзэлт

“Эрхэм ээ, тэтгэвэрт гарсанд тань баяр хүргэе. Та одооноос шөнө бичдэг зохиолоо өдрийн цагаар туурвиж болох нь байна шүү дээ. Тэгвэл ч таны зохиолууд илүү гайхалтай болох байх даа.”

“Мэдээж нарны гэрэлд бичиж байгаа хойно оддын гэрэлд бичсэнээс хавьгүй дээр байна биз. Ха ха ха!”

Английн зохиолч Чарльз Ламб (Charles Lamb, 1775-1834) 33 жил ажилласан байгууллагаасаа тэтгэвэртээ гарахад хамт олон нь түүнийг үдэж өгчээ. Өрх гэрийнхээ санхүүгийн асуудлаас болж тэрээр нягтлан бодогч хийхийн хажуугаар чөлөөт цагаа ашиглан зохиол бичдэг байжээ. Тэрээр зөвхөн зохиолдоо л анхаарлаа төвлөрүүлэх өдөр ирнэ гэж мөрөөддөг байв. Учир нь тэр өдрийн ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг байсан тул түүнд ном унших, бичих цаг тун хомс байв. Эцэст нь түүнд хүссэн зүйлээ чөлөөтэй хийх боломж гарч иржээ. Гэвч гурван жилийн дараа тэрээр ажлынхаа нэг хүнд бичсэн захиандаа ийн дурдсан гэдэг.

“Юу ч хийхгүй завтай байх нь завгүй байхаас ч илүү зовлонтой хэрэг байдаг юм байна. Завгүй үед сайхан санаа орж ирдгийг би одоо л ойлгож байгаа. Миний хэлсэн үгийг ой тойндоо шингээж, өдөр хоногийг завгүй, бас үр өгөөжтэй өнгөрүүлдэг байгаарай.”

Цаг зав их байх тусмаа илүү их зүйл амжуулж чадах юм шиг танд санагддаг байж магадгүй л дээ. Гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Таныг завгүй байлгадаг зүйлс л амьдралыг тань тэтгэдэг байж ч мэдэх юм шүү.