Өөрчлөгддөггүй үр

6,610 үзэлт

Амтат илжгэн чихний үр суулгавал яг адилхан амтат илжгэн чих ургана гэж та бодож байна уу?

Үнэндээ амтат илжгэн чихний үр тарьж суулгахад зэрлэг илжгэн чих боловсордог байна. Алимны үр тарьсан бол давжаа алим боловсорч, лийрийн үр таривал зэрлэг лийр ургана. Ер нь хүмүүс бидний иддэг ихэнх жимс залгаас хийж, сайжруулсан сорт байдаг аж.

Залгаж үржүүлэхийн тухайд үндэстэйгээ байгаа эх ургамлыг нь ёзоор гэж нэрлэдэг. Үндэс нь бахим хүчтэй байдаг болохоор зэрлэг сортуудаас ёзоорыг сонгодог хэдий ч гарах үр жимс нь давжаа, амт муутай байдаг аж. Тиймээс сайжруулсан жимсний сортуудыг ёзоорт залгадаг байна. Тэгвэл сайжруулсан жимсний сортын үрээс яагаад зэрлэг жимс ургасан хэвээрээ байдаг юм бол?

Учир нь бидний иддэг жимс үнэндээ нэг буюу хэд хэдэн цэцэгнээс үүссэн үрэвчний боловсорч гүйцсэн жимс байдаг бол үрэвчин дэх үр нь ёзоорынхоо шинж чанараа удамшуулсаар байдаг аж. Нэг ёсондоо гаднах төрх нь өөрчлөгдсөн ч доторх үр өөрчлөгдөөгүй хэвээр байгаа хэрэг.