Яагаад олон үйлчлүүлэгчтэй байсан бэ?

199 Үзсэн тоо

Нэгэн тосгонд хоёр цэцгийн дэлгүүр байв. Нэг цэцгийн дэлгүүр нь том, төрөл бүрийн гоёмсог цэцэг эгнүүлэн тавьсан байдаг бол нөгөө дэлгүүр нь жижиг боловч үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй байжээ. Тиймээс том дэлгүүрийн эзэн жижиг дэлгүүрийн эзэнд атаархдаг байв.

“Хачин юм даа. Тэр дэлгүүр олон үйлчлүүлэгч татахын тулд ямар цэцэг зардаг юм бол?”

Цэцгийн дэлгүүрийн эзэн бизнесээ бүтэл муутай байгаагийн учрыг олсонгүй. Тэгээд дэлгүүрээ томсгож, цэцгийн төрөл зүйлээ ч нэмж үзэв. Эхний хэд хоногт үйлчлүүлэгчдийнх нь тоо нэмэгдсэн юм шиг санагдаж байсан ч төд удалгүй тэднийхээр дахиад л хүн орохоо больчихов. Нэлээд хожуу тэрээр учрыг нь олж мэджээ. Худалдан авалт сайтай байдаг дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгчдэдээ “урамшуулал” харамгүй өгдөг байсан нь “инээмсэглэл” гэх цэцэг байсан ажээ.